solongonews
Элчин сайд Шин Хаймин “Хоёр чуулган”-ы талаар сурталчлан танилцуулсан байана
2017-03-17 23:13
БНХАу-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд 3 дугаар сарын 16-ны өдөр форум зохион байгуулж, элчин сайд Шин Хаймин Монгол Улсын олон салбарын хүмүүст “Хоёр чуулган”-ы талаар сурталчлан танилцуулсан байна.

Монгол Улсын улс төр, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын 100 гаруй хүн тус форумд оролцжээ. Форумд Монгол Улсад суугаа Хятадын элчин сайдын яамны Ян Чиндүн, улс төрийн зөвлөгч Гао Фэн-Ин, улс төрийн хэлтсийн дарга Гү Имин нар оролцсон байна.

Форумын үеэр Шин Хаймин саяхан өндөрлөсөн “Хоёр чуулган”-ы талаар танилцуулжээ. Тэрээр: 3 дугаар сарын 3-ны өдрөөс 15-ны өдөр хүртэл XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулган болон УТЗЗ-ний XII сонгуулийн Бүх Хятадын Хорооны V чуулган Бээжин хотод болсон юм.

Нэг жилд нэг удаа зохион байгуулагддаг “Хоёр чуулган” нь Хятадын том үйл ажиллагаа бөгөөд дэлхийн өргөн хэмжээний харилцааг байгуулдаг. Чуулганаас Хятадын хөгжил болон иргэдийн амьжиргаатай холбогдолтой чухал асуудлыг хэлэлцэн баталж, Засгийн газрын ажлын тайланд шийдвэр гаргажээ. Үүнд, 2016 оны үндэстний эдийн засаг ба нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал болон 2017 оны үндэстний эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, 2016 оны төв ба бүс нутгийн төсвийн хэрэгжилтийн байдал, 2017 оны төв ба бүс нутгийн төсвийн төлөвлөгөө зэрэг талын шийдвэрийн төсөл гаргаж, энэ нь Хятадын ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой юм. 3 дугаар сарын 5-ны өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлын тайлан тавихдаа, өнгөрсөн жилийн ажлын амжилтыг дүгнэж, 2017 оны ажилд төлөвлөлт хийсэн байна гэж танилцууллаа.

Шин Хаймин өнгөрсөн жил Хятад улсын эдийн засаг нийгэм маш их амжилтыг байгуулсан ба Хятадын 2017 оны хөгжлийн зорилтыг Монгол Улсад танилцуулсан байна. Тэрээр, 2017 онд ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны хурлыг тун удахгүй хуралдуулна. Энэ нь нам улс орны хөгжилд маш чухал ач холбогдолтой нэг жил болох юм гэжээ.

Хятад, Монгол хоёр орны харилцаанд холбогдолтой санал бодол ба хөгжлийн талаар Шин Хаймин ярьжээ. Тэрээр, Хятад, Монгол хоёр орон бол сайн хөрш, сайн найз, сайн түнш юм, давуу талаа харилцан нөхөж, стратегийг хөгжүүлэн, хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь маш өргөн ирээдүйтэй. Хятад, Монгол хоёр орны эдийн засаг худалдааны харилцааны хөгжилд гурван санал дурджээ. 

1. Хятад, Монгол хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны уламжлалт өсөлтийг бэхжүүлнэ. 

2. Хятад, Монгол хоёр орон бодол сэтгэлээ нээлттэй байлган шинийг эрэлхийлнэ. 

3. Хятад, Монгол хоёр орон холыг харж, хоёр орны хамтын ажиллагааны шинэ холбох цэгийг бүтээнэ.

Шин Хаймин “Нэг бүс нэг зам” санаачилга болон “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтын холбогдолтой мэдээллийг чухалчлан танилцуулжээ. Тэрээр, Монгол Улс бол Хятадын стратегийн түншлэл, мөн “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтын дагуу улс орон. “Нэг бүс нэг зам” бол Хятадын, Монгол Улсын, мөн дэлхийн юм. Ши Жиньпин дарга “Нэг бүс нэг зам” санаачилгыг дурдан гаргасан 3 жилийн хугацаанд хамтын ажиллагааг өргөжүүлж, дэлхий хурдтай хөгжин, дэлхийн олон улс хүлээн авч байгаа улмаас одоогоор ирээдүйн хамгийн сайн олон улсын хамтын ажиллагааны тавцан болох юм гэжээ.

Хоёр сарын дараа “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжинд зохиогдоно. Одоогийн бүртгэснээр 20 гаруй улсын удирдлага буюу Засгийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын 50 гаруй удирдлагууд, 100 гаруй сайдын зэрэглэлийн хүмүүс ба дэлхийн бүх улс, орон нутаг, өнцөг булангаас 1200 гаруй хүн ирж оролцох болно. “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нь Монгол Улсад “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтаа улам гүнзгийрүүлж шинэ тавцан хангаж, Хятад, Монгол хоёр орны харилцааны хөгжилд шинэ боломжийг олгох болно. Бид Монгол Улсыг хамарсан холбогдолтой улс орны хүчин зүтгэл доор уг уулзалтаа сайн хийнэ. Хоёр орон болон хоёр орны ард түмний хамтын хичээл зүтгэл доор Хятад, Монгол хоёр орны харилцаа улам сайн болно гэдэгт итгэж байна гэжээ.

Хурлын дараа Монгол Улсын талаас Хятад бол Монгол Улсын чухал хөрш улс, хүнд бэрхшээл тулгарвал Хятад дэмждэг. Саяхан Шин Хаймин “Хоёр чуулган”, Хятадын эдийн засаг, Хятад, Монголын харилцааг танилцуулсан юм. Монгол Улс цаашид БНХАУ-тай найрсаг харилцаагаа улам бэхжүүлж, хоёр орны бүх салбарын хамтын ажиллагаа нь Монгол Улсын иргэдэд маш чухал гэснийг олон түмэндээ сурталчлан ухуулж, Хятад, Монголын харилцааны эрүүл сайхан хөгжлийг дэмжинэ гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : http://mp.weixin.qq.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл