solongonews
108 тохиолдол бүртгэгдсэнээс 98 нь зөөвөрлөгдөн орж иржээ
2020-04-13 11:19
108 тохиолдол бүртгэгдсэний дотор 98 нь зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

       Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос энэ сарын 13-нд мэдээлснээр 12-ны өдрийн 00:00-24:00  цагийн байдлаар эх газрын Хятадад "COVID-19"-ийн 108 тохиолдол бүртгэгдэж, 98 нь зөөвөрлөгдөн орж ирсэн бол Хармөрөн ба Гуандун мужид тус тус 7 ба 3 тохиолдлыг илрүүлэв. Хүбэй мужийн 2 өвчтөн нас барж, халдвар авснаар сэжиглэгдсэн 6 тохиолдлыг илрүүлсэн нь бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн юм.

Мөн 88 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд 1092 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалж, 18 хүнд өвчтөний биеийн байдал нь сайжирсан.

Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 867-д хүрч, халдвар авснаар сэжиглэгдсэн 72 тохиолдол байна. Давхардсан тоогоор 1378 тохиолдол бүртгэгдэж, 511 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол нас барсан тохиолдол гараагүй.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл