solongonews
Байгаль орчинг хамгаалах хууль төгөлдөржсөн үү?
2016-03-12 12:27
Байгаль орчинг хамгаалах хууль төгөлдөржсөн үү?

Хятадын олон улсын радиогийн сурвалжлагч:

Чэнь Жинин сайд сайн байна уу? Түүхэн дээрх хамгийн хатуу чанга хууль хэмээгдсэн “Байгаль орчинг хамгаалах шинэ хууль”-ийг хэрэгжүүлээд жил гаруй болж байна. Ингэхэд уг хуулийн хэрэгжүүлэлтийн үр дүн ямар байгаа вэ? Таны өнгөрсөн жилийн “Хоёр чуулган”-аар хэлсэн шиг “араа шүд нь урган” төгөлдөржиж чадсан уу?

Байгаль орчны хамгаалалтын яамны сайд Чэнь Жинин:

Нэг жил гаруйн хэрэгжүүлэлтийн байдлаас үзвэл, илт үр дүнг олсон гэж бид ойлгож байна. Голдуу таван талын амжилт бий:

Нэг. “Үхрийн хамрыг хөтөлж” чадсан. Тухайлбал орон нутгийн Засгийн газарт байгаль орчинг хамгаалах хариуцлагыг атгуулсан.

Хоёр. Гол цэгийг олж, чанга хуулийг хэрэгжүүлэн, аж ахуйн нэгжийн байгаль орчинг хамгаалах хариуцлагыг чангатгасан.

Гурав. Дүрэм тогтоол болон хуулийг хамтруулж, зөрчигсдийг дүрмийн дагуу торгож шийтгэн, ноцтой бол эрүүгийн шийтгэл өгөх аргыг авсан.

Дөрөв. Шинэ замыг нээв. Бид хууль тогтоох байгууллага болон хууль хэрэгжүүлэх байгууллагатай хамтран олон нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах аргыг хэрэгжүүлж, бохирдол үүсгэгчийг яллан торгохын дагуу хохирлыг төлүүлэх арга хэмжээг авсан.

Тав. Бүх улсын хэмжээнд байгаль орчинг хамгаалах их хяхан шалгалтыг явуулсан.

Шинэ хуулийг хэрэгжүүлэх нэг жилийн хугацаанд бид мөн олон асуудлыг ойлгосон. Жишээ нь, зарим орон нутгийн Намын хороо, Засгийн газар байгаль орчинг хамгаалах үүргээ гүйцэтгэхгүй байна. Ийнхүү бид энэ онд байгаль орчинг хамгаалах хуулийг үргэлжлэн хэрэгжүүлж, илүү үр бүтээмжийг олохоор хүчин зүтгэнэ.

Найруулагч: Urihan
Эх сурвалж : news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл