Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лижянь 06-р сарын 17-ны өдөр Бээжин хотноо:
- Хятадын тал хуурамч сурталчилгаа, эсвэл хуурамч мэдээлэл гээчид түшиглэн нэр төрөө өсгөж байгаагүй, ингэх ч шаардлагагүй. Хариуцлагатай байр суурь, шударга үзэл санаа г баримталж, цар тахлыг улс төржүүлэхээ больж, дэлхий нийт хамтдаа цар тахлын эсрэг тэмцэхэд тусгай үйл хэрэг илүү бүтээхийг Австралийн зарим улс төрчдөд хүсэж байна гэж хэлэв.
Эх сурвалжид мэдээлснээр энэ сарын 16-нд Австралийн Гадаад харилцааны сайд Марисе Пэйне Хятад, ОХУ-ыг "COVID-19" цар тахлын тал дээр хуурамч сурталчилгаа өрнүүлж байна гэж зэмлэсэн. Түүнчлэн Австралийн тал цаашид ч “Мэдээллийн цар тахал”-ыг эсэргүүцэн хориглож, бодит үнэн, илэн далангүй байдалд суурилсан чөлөөт ардчиллын үзэл ойлголтыг түгээх болно гэсэн байна. Жао Лижянь ээлжит хэвлэлийн бага хурлаар асуултад хариулахдаа:
- Энэ удаагийн "COVID-19" цар тахалд хандан Хятад улс хүн ардыг гол болгох, амь насыг дээдлэх үзэл ойлголт баримтлан цар тахлыг тогтоон барих, урьдчилан сэргийлэх тэмцлийг бүх хүчээ дайчлан өрнүүлж, Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл ойлголтыг баримтлан олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэв. Хятад улсын хичээл зүтгэл болон хувь нэмрийг тухайн орны ард олон, олон улсын хамтын нийгэмлэгийн дийлэнх улс орнууд өндрөөр үнэлсэн юм. Хятадын тал хуурамч сурталчилгаа хийх, эсвэл хуурамч мэдээлэл гэгчид түшиглэн нэр төрөө өсгөж байгаагүй, ингэх шаардлага ч үгүй юм гэж мэдэгдэв.
