solongonews
Хөдөө орон нутгийн ахмадуудын эрх ашгийг хамгаалах ажлыг сайжруулах хэрэгтэй
2019-01-26 22:22
Лян Шүчинь гишүүн: - Хөдөө орон нутгийн ахмадуудын эрх ашгийг хамгаалах ажлыг сайжруулах хэрэгтэй

“Энэ оны Засгийн газрын ажлын тайлан нь ажил олголт, сурган хүмүүжил, нийгмийн баталгаа зэрэг талд зохицуулалт хийсэн байна. Эндээс Засгийн газраас иргэдийн амьжиргааны талд анхаарлаа хандуулж байгаа нь ил тод харагдана” гэж ӨМӨЗО-ы УТЗЗ-ний гишүүн Лян Шүчинь ярилаа. Энэ удаад тэрээр хөдөө орон нутагт оршин суугаа ахмадуудын эрх ашгийг хамгаалах талд санал авч ирсэн байна”.

Сүүлийн жилүүдэд аж үйлдвэржилт, хотжилт хурдсахыг дагаад ахмадууд ихэнхдээ хөдөө орон нутагт оршин сууж байгаа. Хэдийгээр холбогдох салбар, нийгмийн бүх давхаргынхан тэднийг анхаардаг ч, орон нутагтаа суугаа ахмадуудын тариалах мал аж ахуйн үйлдвэрлэлийн хүндрэл их, аж ахуйн орлого бага, эмнэлгийн нөхцөл муу, сэтгэл зүйн дэмжлэг дутмаг зэрэг асуудлууд оршиж байна. Мөн үр хүүхдүүд нь ачлах асрах үүрэг хариуцлагаа гүйцэтгэхгүй байгаа хэрэг явдал ч байнга оршиж байна. Иймээс бид цаашид хөдөө орон нутгаа сахин хоцорсон ахмадуудын эрх ашгийг хамгаалах ажлыг сайжруулах хэрэгтэй.    

Лян Шүчинь: - ӨМӨЗО-ы Засгийн газар болон холбогдох байгууллага нэгжүүд хамтран холбогдох бодлогыг гаргаж, өндөр насны тэтгэврийн байгууллага нэгжийг дүрэмжүүлж, Өвөр Монголын тэтгэврийн үйлчилгээний байгууллага нэгжид бүх талын төлөвлөлт хийж, системчилсэн дүрмээр “өтөл болсон ч өмөг түшигтэй” байхыг баталгаажуулах хэрэгтэй.

Мөн ӨМӨЗО-ы Засгийн газар болон холбогдох байгууллага нэгжтэй хамтран холбогдох бодлогыг хэрэгжүүлж, тэтгэврийн байгууллагыг дүрэмжүүлэх талд анхаарч, Өвөр Монголын тэтгэврийн үйлчилгээний байгууллага нэгжид ерөнхий төлөвлөлт хийж, системчилсэн дүрмээр “өтөлбөл асрамжтай” байх талыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ. Хууль цааз, иргэний хэргийн зэрэг холбогдох байгууллага нэгж хуулийг сурталчлах болон хууль цаазын тусламжийн ажлыг уялдуулж, хууль цаазын сурталчилгаа, тусламж үйлчилгээний ажлыг орон нутагтаа үлдсэн ахмадуудын амьдралд хүргэх хэрэгтэй. Иргэний хэргийн байгууллага зэрэг холбогдох байгууллага нэгж хотын хорооллын загвар ёсоор хөдөө орон нутгийн ахмадуудын үйл ажиллагааны төв, асрамжийн төв зэрэг олон нийтийн үйлчилгээний байгууллага нэгжийн бүтээн байгуулалтыг өргөтгөх хэрэгтэй.  Үүний зэрэгцээ амьжиргааны түвшин доор орон нутгийн ахмадуудын үндсэн амьдрал ахуй, эрүүл мэнд, оршин суух болон бусад талын дэмжлэгээ сайжруулж, хөдөө орон нутгийн ахмадууд “өтөлбөл асрамжтай, өтөлбөл өмөг түшигтэй, өтөлсөн ч баяртай жаргалтай” байх ёстой гэжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл