solongonews
Хөхнуур муж нь Хятад улсын экологийн бүтээн байгуулалтын төслийг хамгийн олноор хэрэгжүүлсэн байна
2016-06-10 23:07
Хятад улсын экологийн бүтээн байгуулалтын төслийг хамгийн олныг хэрэгжүүлж буй мужаар Хөхнуур тодорлоо.

Хятад улсын шинжлэх ухааны академи зэрэг байгууллага нэгжийн таван академич болон улсын зэрэглэлийн 12 мэргэжилтний санал нэгтэй хянан шалгаж баталсан экологийн судалгаанд үндэслэвэл, Хөхнуур муж нь Хятад улсын экологийн бүтээн байгуулалтын төслийг хамгийн олноор хэрэгжүүлж байгаа муж юм байна.

1998-2012 оныг болтол Хөхнуур муж нь гол экологийн бүтээн байгуулалтын төсөлд оруулсан нийт хөрөнгө оруулалт 23.8 тэрбум 35 сая  юаньд хүрсэн байна. 2014 оны 1 дүгээр сард 16 тэрбум юаний хөрөнгө оруулалттай гурван мөрний эх үүсвэрийн орныг хамгаалах II удаагийн төслийг өмнөх ажлын суурин дээр үргэлжлүүлэн хэрэгжүүлж, гурван мөрний эх үүсвэрийн бүс нутаг, Хөхнуурын урсгал дагуу орон, Чи Лянь уулархаг бүс зэрэг нь Хөхнуур мужийн гурван том төслийг хэрэгжүүлэх бүс нутаг болжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл