solongonews
Олон улсын боловсруулах салбарын PMI 56.8 хувьд хүртэл унажээ
2021-07-06 16:51
Олон улсын боловсруулах салбарын PMI 56.8 хувьд хүртэл унажээ.

Хятадын Ложистик ба худалдан авалтын нэгдсэн холбооны 06-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл 06-р сард олон улсын боловсруулах салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс \PMI\ өнгөрсөн сарынхаас 0.4 нэгжээр унаж, 56.8 хувьд хүртлээ буурчээ. Энэ нь дэлхийн эдийн засагт үзүүлж байгаа цар тахлын тогтворгүй хүчин зүйл хэвээр байгааг харуулж байна.

Бүс нутгийн хувьд, Энэтхэг, Малайз, Вьетнам зэрэг орны боловсруулах салбарын PMI илт буурч, Ази тивийнх бүхэлдээ өнгөрсөн сарынхаас нэлээд ихээр унасан байна. Түүнчлэн Европ, Латин Америк, Африк тивийнх болохоор өнгөрсөн сарынхаас бага зэрэг унасан аж.

Өнгөрсөн хагас жилийн байдлаас үзэхэд, дэлхийн эдийн засаг ерөнхийдөө сэргэлтийн эрч хүчээ хадгалж, зарим орны халдварын байдал дахин гаарсан ч дэлхийн эдийн засгийн сэргэлтэд нэг их сөргөөр нөлөөлөөгүй байна. Өнгөрсөн хагас жилд олон улсын боловсруулах салбарын PMI үзүүлэлт 56.5 хувьд хүрч, 2019 оны мөн үетэй харьцуулахад 5.3 нэгжээр, 2020 оны сүүлийн хагас жилтэй харьцуулахад 3.1 нэгжээр тус тус өндөр гарчээ.

Дэлхийн Банк саяхан нийтэлсэн “Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал” тайландаа 2021 онд дэлхийн эдийн засгийн нэмэгдлийн тухай урьдчилсан төсөөллөө 5.6 хувьд хүргэжээ. Энэ нь сүүлийн 80 жилийн туршид дэлхийн эдийн засгийн уналтаас хамгийн түргэн сэргэж байгаа үзүүлэлт болсон байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл