
БНХАУ, БНСУ-ын Экологи, байгаль орчны хамтын ажиллагааны төв Бээжинд албан ёсоор үйл ажиллагаагаа 25-нд эхлүүллээ. Хятадын Экологи, байгаль орчны яамны сайд Ли Ганьже, БНСУ-ын Экологи, байгаль орчны яамны сайд Ким Ен-кюн үйл ажиллагааг эхлүүлэх арга хэмжээнд оролцжээ. Хоёр тал: БНХАУ, БНСУ-ын Экологи, байгаль орчны хамтын ажиллагааны төв байгуулж буй нь хоёр талын экологи, байгаль орчны хамтын ажиллагааны хамгийн шинэ үр дүн бөгөөд уг төвийг хамтаар байгуулж, сайтар үйл ажиллагаа явуулах нь хоёр талын экологи, байгаль орчны засаглалын талаар байнга шинэ ахиц гаргаж байх болно байна.
БНХАУ, БНСУ-ын Экологи, байгаль орчны хамтын ажиллагааны төвийг 2017 оны 12-р сард хоёр орны тэргүүн нарын хэлэлцээрийн дараа нийтэлсэн “ БНХАУ, БНСУ-ын Экологи, байгаль орчны хамтын ажиллагааны төлөвлөгөө (2018-2022)”-ий дагуу байгуулсан бөгөөд хоёр орон байгаль орчныг хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх зорилготой юм. Хятадын Экологи, байгаль орчны яамны сайд Ли Ганьже: Хятадын засгийн газар байгаль орчинг хамгаалах талаар 3 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг бүх талаар хэрэгжүүлж эхэлсэн, 3 жилийн хүчин чармайлтаар, манан тоосонцор PM2.5-ын төвлөрлийн хэмжээг цаашид буруулж, агаар мандлын чанар чансааг сайжруулах болно гэжээ.
БНСУ-ын Экологи, байгаль орчны яамны сайд Ким Ен-кюн: БНСУ Хятад хоёр орны байгаль орчны салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны байгаль орчинг хамгаалах хувь нэмэр оруулсан төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутгийн байгаль орчинг сайжруулахад асар их хувь нэмэр оруулсан юм. Хоёр орны хамтын ажиллагааны төвөөр дамжин, хоёр орон хоорондын байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааг илүү системтэй, тасралтгүй ахиулах болно гэжээ.
