solongonews
Яриа хэлэлцээний харилцаа тогтоосны 30 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээнд оролцжээ
2021-10-09 10:29
Яриа хэлэлцээний харилцаа тогтоосны 30 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээнд оролцжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 10-р сарын 08-нд болсон Хятад-АСЕАН яриа хэлэлцээний харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүлээн авалтын арга хэмжээнд оролцжээ.

Тэрээр "1991 онд хоёр тал яриа хэлэлцээний харилцаа тогтоосноос хойш эв нэгдэл, хамтын ажиллагаа, хамтдаа ашиг хүртэх замыг нээж, бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 30 жилийн туршид хуримтлуулсан нандин туршлагаа хоёр талаараа улам илүү эрхэмлэж, хувь заяаны улам нягт хамтын цогцыг байгуулж, өөр өөрсдийн хөгжил, бүс нутгийн урт хугацааны энх тайван, хөгжил цэцэглэлтэд улам ашигтай стратегийн орчноор хангах ёстой. Үүний тулд:

Нэг. Хамтын ажиллагааны төлөвлөгөөг сайтар боловсруулж, хоёр талын харилцааны түвшинг дээшлүүлнэ.

Хоёр. Хөгжлийн урсгалыг хөтлөн дайчилж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаар эдийн засгийн өсөлтийн шинэ тулгар цэгийг бий болгоно.

Гурав. Иргэдийн амьжиргааг улам сайжруулж, хамтын ажиллагааны үр өгөөжийг ард түмэнд хүртээмжтэй байлгахыг батална.

Дөрөв. Уламжлалт найрамдлаа бэхжүүлж, нийгэм, хүмүүнлэг, соёлын солилцоог бэхжүүлнэ.

Тав. Энх тайванч хэтийн төлөвт анхаарлаа төвлөрүүлж, өмнөд тэнгисийн усан хилийн урт хугацааны амар амгалан байдлыг хамгаална.

Зургаа. Дэлхийн хөгжлийн ерөнхий чиг хандлагад тулгуурлаж, глобал засаглалыг зөв энергиэр хангаж ажиллах зэрэг болно" гэжээ.

АСЕАН-ны Бээжингийн зөвлөлийн ээлжит дарга, Брунейгээс Хятадад суугаа элчин сайд Рахмани "Хоёр талын харилцааны хэтийн төлөвт АСЕАН итгэл дүүрэн байж, Хятад улстай стратегийн түншийн харилцаагаа улам бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтэд улам их үүрэг гүйцэтгэж ажиллахад бэлэн байна" гэв.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл