solongonews
Ши-Аний олон улсын аялал жуулчлалын яармаг боллоо
2019-04-01 17:47
Ши-Аний олон улсын аялал жуулчлалын яармаг болж өнгөрлөө.

2019 оны Ши-Аний торгоны замын олон улсын аялал жуулчлалын яармаг 03-р сарын 29-31-ны өдрүүдэд Ши-Ань хотноо болж өнгөрлөө. Гуравн өдрийн хугацаатай үзэсгэлэн яармагт "Бүс ба зам" дагуух 43 улс орон, бүс нутаг, Хятадын 31 муж орон, хотын соёл аялал жуулчлалын 500 гаруй байгууллага нэгж, урилгаар ирсэн гадаад дотоодын 500 гаруй худалдан авагч яармагт оролцсон байна.

Энэ удаагийн үзэсгэлэн яармагийг Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны удирдлагаар Шааньси, Ганьсү, Нинся, Хөхнуур, Шиньжян, Шиньжяны үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын корпусын соёл, аялал жуулчлалын байгууллага хамтран зохион байгуулсан юм. "Шинийг санаачилсан хөгжил, чанартай соёл, аялал жуулчлал" сэдэвт тус арга хэмжээгээр гадаад дотоодын аялал жуулчлалын байгууллага, агаарын тээврийн компани, аялал жуулчлалын компани, мэдээллийн хэрэгсэлд харилцаа, солилцоо өрнүүлэх индэр бүрдүүлэхийг зорьсон юм. Үзэсгэлэн яармагт Олон улсын үзэсгэлэнгийн бүс, Дотоодын үзэсгэлэнгийн бүс, Шааньсигийн үзэсгэлэнгийн бүс, Хэрэглээний үзэсгэлэнгийн бүс, Соёлын үзэсгэлэнгийн бүс, Аялал жуулчлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн бүс, Халуун рашааны үзэсгэлэнгийн бүс, Агаарын тээврийн маршрутын үзэсгэлэнгийн бүс, Гэр машины аялал жуулчлалын үзэсгэлэнгийн бүс, Спортын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн бүс, Өвөрмөц үзэсгэлэнгийн бүс зэргийг төлөвлөжээ.

Үзэсгэлэнгийн үеэр мөн аялал жуулчлалын 300 гаруй томоохон үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүмүүст тустай 1500 гаруй хөтөлбөр гаргасан юм. "Ши-Аний үдэш" 2019 оны Ши-Аний торгоны замын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагийн сурталчилгааны хурал, гол зочин орон Камбож, Болгар, гол зочин муж Хайнаний аялал жуулчлалын сурталчилгааны хурал, биет бус соёлын өвийн үзэсгэлэн зэрэг 50 гаруй удаагийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ...
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл