Түншлэлийн харилцааны 30 гишүүн улс ба 5 ажиглагч гишүүн улсын Эрчим хүчний сайд, Хятадад суугаа элчин сайд, эрчим хүчний гол удирдах байгууллагын дээд түвшний төлөөлөгч ёслолд оролцов.
Үндэсний эрчим хүчний товчооны дарга Жан Жяньхуа хэлэхдээ, тус удаагийн түншлэлийн харилцаа байгуулагдсан нь “Бүс ба зам” -ыг сайхан зураглахын чухал арга хэмжээ болно. Түншлэлийн харилцаа нь хамтаар худалдаалах, хамтаар байгуулах, хамтаар хуваалцах зарчмыг баримталж, эрчим хүчний харилцан ашигтай хамтран ажиллахыг түлхэн ахиулахаар зорилго болгон, тулгарч байгаа олон улсын эрчим хүчний хөгжлийн асуудлыг хамтаар шийдвэрлэж, хамтаар хөгжих, хамтаар цэцэглэхийг хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлооход идэхтэй хувь нэмэр үзүүлнэ.
Жан Жяньхуа танилцуулснаар, “Бүс ба зам” санаачилга дурдагдсан 5 жил гаруйд эрчим хүчний хүрээн дэх хамтын ажиллагаа амжилт ихтэй, томоохон шинж тэмдэг бүхий эрчим хүчний төсөл амжилттай биелэгдэж, эдийн засгийн, нийгмийн маш сайн үр ашиг олж, улс орнуудын ард түмэнд үнэнхүү сайн сайхныг эдлүүлэв.
Хурлын хугацаанд түншлэлийн харилцааны гишүүн улс хамтаар гадагш “Бүс ба зам” -ын эрчим хүчний хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны хамтран ажиллах зарчим болон ажил хэрэгч үйл ажиллагаа”-г нийтэлжээ. Энэхүү бичиг материалын дагуу, түншлэлийн харилцаа нь хоёр жилд нэг удаа “Бүс ба зам” Эрчим хүчний сайдын хурал хийж, мөн шаардлагын дагуу сайдын зэргийн сургалтын курс болон эрчим хүчний хамтын ажиллагааны ахлах мэргэжилтнийг хүмүүжүүлэх төсөл хэрэгжүүлнэ. Түншлэлийн харилцаа нь бас Засгийн газрын хоорондох бодлогын солилцоо болон хамтын ажиллагааны санамжийг ахиулж, хос болон олон талт төслийн хамтын ажиллагаа болон технологийн солилцооны индэр байгуулан, эрчим хүчний хүрээн дэх ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулна.
2019 оны 03-р сар болон 04-р сард түншлэлийн харилцаа хоёр удаа зөвшилцөх хурал хийж, гишүүн улсууд түншлэлийн харилцаа байгуулах чухал асуудлаар хамтын ойлголттой болжээ. Энэ хугацаанд түншлэлийн харилцааны гишүүдийн тоо ч мөн хурдтай нэмэгдэв.
Одоо болоход гишүүн улсын нийт тоо 30 болжээ. Үүнд: Афганистан, Алжир, Азербайжан, Болив, Камбож, Кабо-Верде, Чад, Хятад, Зүүн Тимор, Экваторын Гвиней, Гамби, Унгар, Ирак, Кувейт, Киргизстан, Лаос, Мальта, Монгол, Мьянмар, Балба, Нигер, Пакистан, Конго (Бразил), Серби, Судан, Суринам, Тажикстан, Тонга, Турк, Венесуэл зэрэг багтана.
