solongonews
​Жанчхүүд өвлийн спортын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бааз байгуулна
2018-04-29 20:58
​Жанчхүүд өвлийн спортын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бааз байгуулна.

Хэбэй мужийн Жанчхүү хотын захиргаанаас  сэтгүүлчийн мэдээлснээр, 2022 оны Бээжингийн өвлийн олимпод бэлтгэж буй  боломжийг ашиглан, цас мөсний спорт, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд Жанчхүү хот  өвлийн спортын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бааз байгуулж  байна.

Жанчхүү хот Гаошинь буюу Дээд шинэ технологийн дүүрэг,  Шюаньхуа дүүргийн өвлийн спортын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн парк байгуулж,  судалгаа, үйлдвэрлэл, үзэсгэлэн, борлуулалтыг хамарсан өвлийн спортын тоног  төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бааз бий болгохоор төлөвлөж байна. Жанчхүү хотын  Гаошинь дүүргийн удирдах зөвлөлийн байнгын орлогч дарга Зүн Жэньхуа:  Үйлдвэрлэлийн паркийн эхлэлийн жишиг бүсэд 30 аж ахуйн нэгжийг оруулахаар  төлөвлөж байна. Үүнд цанын гутлын брэнд, зорчигчийг аюулгүй тээвэрлэх кабель  үйлдвэрлэл, үйлчилгээний компани, цанын хувцасны брэнд, цаначдыг зөөгч  үйлдвэрлэх компани зэрэг дэлхийн өвлийн спортын алдартай компаниудыг хамруулсан  гэжээ.
Бээжингийн өвлийн олимпын цасны төрлийн  тэмцээнийг зохион байгуулах Жанчхүү хотын Чүнли дүүрэгт өвлийн цана, зуны  хээрийн аяллаар гол болгосон спортын амралтын үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа  бөгөөд 2017-2018 оны өвлийн цас мөсний 107 төрлийн тэмцээн, арга хэмжээг  зохион явуулсан юм. 

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : CNR
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл