БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яам, МУ-ын Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, БНХАУ-ын Хайнань мужийн Соёл, радио телевиз, ном хэвлэл, спортын тэнхимээс хамтран зохион байгуулсан “Хятадын соёлын наадам-2017” арга хэмжээ 2017 оны 8-р сарын 11-ний 10:00 цагт МУ-ын Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын Г.Дэмид жанжны төв талбайд ёслол төгөлдөр нээгдлээ.

БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн хатагтай Ли Вэй, БНХАУ-ын Хайнань мужийн Соёл, радио телевиз, ном хэвлэл, спортын тэнхимийн орлогч дарга хатагтай Нин Хун-вэнь, БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яамны соёлын асуудал хариуцсан гуравдугаар нарийн бичгийн дарга Хүчирхэг, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн мэргэжилтэн Дэвэ, МУ-ын Архангай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Батдорж, МУ-ын Архангай аймгийн засаг даргын орлогч хатагтай Б.Болормаа, МУ-ын Архангай аймгийн засаг даргын тамгын газрын дарга Б.Цэрэннадмид, МУ-ын Архангай аймгийн Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга С.Баатар, мөн Синьхуа агентлаг, ХОУР, МУ-ын Star TV зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид энэхүү арга хэмжээний нээлтийн ёслолд оролцсон байна.

БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн хатагтай Ли Вэй уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн нэрийн өмнөөс “Хятадын соёлын наадам-2017”-д оролцож буй Хятад, Монгол хоёр орны нийт иргэдэд халуун дотны мэндчилгээ болон сайн сайхны ерөөл дэвшүүлж байгаагаа юуны өмнө илэрхийлээд “Хятадын соёлын наадам-2017”-ыг зохион байгуулсны гол зорилго нь хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлж, ард түмний харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, хоёр тал хоорондын харилцан ойлголцлыг шинэ түвшинд хүргэх явдал юм гэдгийг онцоллоо.

Тэрээр:
- Хятадын соёл бол Хятадын үндэстнүүдийн оюун санааны эх ундарга, агуу баялаг соёл билээ. Энэ удаагийн “Хятадын соёлын наадам”-ын соёл урлагийн үзэсгэлэн та бүгдийг Хятадын соёлтой танилцуулж, түүнийг та бүхэнд ойлгуулж чадна гэдэгт найдаж байна. Мөн та бүгдэд мартагдашгүй сайхан дурсамж үлдээнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн байна.

Архангай аймгийн засаг даргын орлогч хатагтай Б.Болормаа хариу мэнд хүргэн үг хэлж, Аймгийн засаг дарга болон нийт Архангайчуудын нэрийн өмнөөс БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төв болон уг арга хэмжээнд оролцож буй Хятад, Монгол хоёр орны уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдэд чин сэтгэлийн талархлаа дэвшүүлэв.

“Хятадын соёлын наадам-2017” арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын Хайнань мужийн биет бус соёлын өв - Агаруу зандан модоор бүтээсэн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, БНХАУ-ын ном хэвлэл, уран бичлэгийн үзэсгэлэн, БНХАУ-ын Хайнань мужийн урлаг жүжгийн хүрээлэнгийн дуу бүжгийн чуулгын жүжигчдийн хүндэтгэлийн тоглолт, БНХАУ-ын Тяньжинь хотын Хүө Юань-Жиагийн нэрэмжит Үшүгийн сургуулийн хүндэтгэлийн тоглолт, МУ-ын төрийн шагналт, Л.Мөрдоржийн нэрэмжит Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын жүжигчдийн хүндэтгэлийн тоглолт, “Сайн байна уу, Архангайчууд аа” шоу тоглолт зэрэг үзүүлбэр, уран сайхны тоглолтууд зохиогдож, үзэгч олноо баясгаж байна.

“Хятадын соёлын наадам-2017” арга хэмжээ МУ-д гурван удаа зохиогдсон бөгөөд үүний дотор Архангай аймагт хоёр дахь удаа зохиогдож байгаа юм байна. Энэ удаагийн “Хятадын соёлын наадам-2017” арга хэмжээ хоёр хоног үргэлжилж, 12-ны үдээс хойно өндөрлөлөө.

