Өмнө хагас жилд Өвөр Монголын Гадаад худалдааны ерөнхий өртөг 54.72 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн хугацаанаас 9.6 хувиар нэмэгдэж, Хятад улсын гадаад худалдааны ерөнхий өртгийн дундаж нэмэгдлийн хурдаас 5.7 хувиар нэмэгдсэн байна.
Энгийн арилжаа худалдаа, "Бүс ба зам", хувийн эзэмшлийн аж ахуйн нэгж нь Өвөр Монголын гадаад арилжааны "тулгын гурван чулуу" болж байна. Өмнөх хагас жилд Өвөр Монголын энгийн гадаад арилжааны ерөнхий өртөг 32.11 тэрбумд юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн хугацаанаас 16.8 хувиар нэмэгдэв. "Бүс ба зам" дагуух улсад хандуулсан гадаад арилжааны ерөнхий өртөг 36.57 тэрбумд юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн хугацаанаас 8.4 хувиар нэмэгдэв. Үүнд: Монгол Улс болон ОХУ-д хандуулсан гадаад арилжааны ерөнхий өртөг тус бүр 17.9 тэрбум ба 10.03 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн хугацаанаас тус тус 20.2 хувь ба 1.6 хувиар нэмэгдэв. Хувийн эзэмшлийн аж ахуйн нэгжийн гадаадаас оруулж гадаадад гаргасан бараа бүтээгдэхүүний ерөнхий өртөг 38.85 тэрбум юаньд хүрч, Өвөр Монголын гадаад арилжааны ерөнхий өртгийн 71 хувийг эзэлжээ. Өмнөх хагас жилийн Өвөр Монголын гадаадад гаргасан болд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, машин цахилгааны хэмжээ нь бүх Өвөр Монголын гадаадад гаргасан бараа бүтээгдэхүүний ерөнхий өртгийн 53.5 хувийг эзэлсэн байна.
Баяннуур хот, Бугат хот, Манжуур хот нь Өвөр Монголын гадаад арилжааны гурван цэг нь болж байдаг. Өмнөх хагас жилд тус гурван хотын гадаад арилжаа нь Өвөр Монголын гадаад арилжааны ерөнхий өртгийн 60 хувийг эзлэв. Бугат хотын гадаад арилжааны ерөнхий өртөг 9.23 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн хугацаанаас 22.4 хувиар нэмэгдэв. Үүнд: Гадаадад гаргасан бараа бүтээгдэхүүний ерөнхий өртөг 5.19 тэрбум юаньд хүрч 16.1 хувиар нэмэгдэн, гадаадаас оруулсан бараа бүтээгдэхүүний ерөнхий өртөг 4.04 тэрбум юаньд хүрч, 31.7 хувиар нэмэгдсэн байна. Тус хотын гадаад арилжаанд "хоёр нэмэгдэл" байдал илэрч, өмнөх хагас жилд ховор шороо болон түүний бүтээгдэхүүнийг гадаадад гаргасан ерөнхий өртөг 501 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн хугацаанаас 62.9 хувиар нэмэгдэв. Гадаадаас оруулсан нүүрсний ерөнхий өртөг 470 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн хугацаанаас 84.6 хувиар нэмэгдэв.
