
Тэрээр хэлэхдээ, бид том жижиг улс бүгд эрх тэгш гэж үздэг. Удирдагч болон удирдуулагч гэж ялгах нь зохисгүй юм. Удирдагч гэдгийг харин үүрэг хариуцлага гэж ойлгох нь зөв. Харьцангуйгаар авч үзвэл, Их гүрнүүд илүү их нөөц баялагтай, илүү их чадвартай учраас том үүрэг хариуцлага үүрч, их хувь нэмэр оруулах нь зүйтэй юм. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болсны хувьд Хятад улс олон улсын энх тайван аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хариуцлагаа үүрэхэд бэлэн байна.
Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болсны хувьд дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулбал зохих хувь нэмрээ оруулахад мөн бэлэн байна. Хамгийн том хөгжиж байгаа орны хувьд Хятад улс өргөн олон хөгжиж байгаа орнуудын зүй ёсны эрх ашгийг хамгаалахад илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
