ӨМӨЗО-ы Хөдөө орон нутгийн хөгжлийн товчооноос мэдээлснээр ойрын хугацаанд Бээжинд болсон 2021 онд дэлхийн ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны симпозиумын үеэр "Дэлхийн ядуурлыг бууруулах үлгэр жишээний цуглуулга"-ын хоёр дахь удаагийн шагнал хүртэгчдийн жагсаалтыг зарлав. Үүнд дэлхийн өнцөг булан бүрээс 106 үлгэр жишээч шагнал хүртэв. Тэдгээрийн дотроос ӨМӨЗО-ы 12 үлгэр жишээч амжилттай шалгарчээ.
Өвөр Монголоос сонгогдсон 12 үлгэр жишээч нь Улаанхад хотын Уухан хошууны хуурай газар тариалангийн системийг хамгаалалт, Байрин Зүүн хошууны соёлын болон бүтээлч бүтээгдэхүүнээр ядуурлыг бууруулах, Архорчин хошууны чихрийн нишингийн аж ахуйгаар ядуурлыг бууруулах, Тунляо хотын Хүрээ хошууны "Давхар бүтээн байгуулалт, давхар бүс”, "Замаар нийгмийн ядуурлыг бууруулах", Сагагийн буудайн үйлдвэрлэлийн ядуурлыг бууруулах, Зарууд хошууны том дата өгөгдөл ашиглан зөв оновчтой ядуурлыг бууруулахад туслах, Хорчин зүүн гарын дунд хошууны экологийн ой, жимс жимсгэний аж ахуйгаар ядуурлыг бууруулах, Улаанцав хотын хэрэглээгээр ядуурлыг бууруулах, Цахар Баруун Гаран Хойд хошууны хөдөө орон нутгийн оройн сургуулийн “гурван хичлээл”-ээр ядуурлаас ангижруулахад туслах, Алшаа аймгийн Алшаа Зүүн хошууны экологоор ядуурлыг бууруулах, Алшаа Баруун хошууны аж ахуйгаар ядуурлыг бууруулах, Хөлөнбуйр хотын Эвенк Үндэстний Өртөө Засах Хошууны "Линь Динкүнь алдартай эмчийн студи"-ийн эрүүл мэндээр ядуурлыг бууруулах зэрэг багтжээ.
"Дэлхийн ядуурлыг бууруулах үлгэр жишээч цуглуулах үйл ажиллагаа"-г Хятадын олон улсын ядуурлыг бууруулах төв, Хятадын интернэт мэдээллийн төв, Дэлхийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сан, Дэлхийн хүнсний төлөвлөгөөний агентлаг, Азийн хөгжлийн банкнаас хамтран санаачлан зохион байгуулж, тэд дэлхийн өнцөг булан бүрт ядуурлаас ангижруулах талд санаа тавьдаг байгууллага, хувь хүмүүсээс ядуурлаас ангижруулах шилдэг үлгэр жишээ, амжилттай туршлагыг цуглуулав. Энэ нь ядуурлаас ангижруулах амжилттай туршлагыг дотоод болон гадаадад сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Энэхүү семинараар гурав дахь удаагийн "Дэлхийн ядуурлыг бууруулах үлгэр жишээч цуглуулгын арга хэмжээ" нээлтээ хийлээ.
Хоёр дахь удаагийн "Дэлхийн ядуурлаас ангижруулах үлгэр жишээч цуглуулгын арга хэмжээ"-нд 29 орноос нийт 494 ядуурлаас ангижруулах амжилттай үлгэр жишээч, туршлага ирсэн байна. Тэдгээрийн дотроос Хятадын амжилттай үлгэр жишээч нь аж үйлдвэрээр ядуурлыг бууруулах, аялал жуулчлалаар ядуурлыг бууруулах, санхүүгээр ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлт, ажлын байраар ядуурлыг бууруулах, экологоор ядуурлыг бууруулах, хэрэглээгээр ядуурлыг бууруулах зэрэг олон салбар дахь ядуурлаас ангижруулах практик туршлага багтаж байна. Санаачлан зохион байгуулагчид дөрвөн удаа хамтарсан үнэлгээ хийсний дараа Хятад улсын хөдөө тосгоны хөгжлийн товчооноос сонгогдсон дотоодын үлгэр жишээчийг хянан үзэж, шилдэг үлгэр жишээч, амжилттай туршлагыг шударга байх эсэхийг баталгаажуулав.
