solongonews
Хятадын сансарт хөөргөсөн хиймэл дагуулын тоо 300-гаас давав
2019-09-17 16:17
Хятадын сансарт хөөргөсөн хиймэл дагуулын тоо 300-гаас давсан байна.

       Синьхуа агентлагийн Бээжингийн 09 дүгээр сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Чэнь Фан, Хү Жэ/ Хятад улс 1970 оны 04 дүгээр сарын 24-нд анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөсөн байв. Тухайн үед сансар судлал нь Хятадад холын мөрөөдөл байлаа.

2019 оны 03 дугаар сарын 10-нд уулын жалганаас улаан дөл гарч, Их Ляншань уул дүүрэн их чимээ татуулан, Чанжэн №3 Б зөөгч пуужингаар “Жүншин 6С” хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн юм. Энэ л үед Хятадын “Чанжэн” цуврал зөөгч пуужин хөөргөлтөө “300” болгох гараагаа эхлүүлсэн юм.

“Хоёр пуужин нэг хиймэл дагуул”-ын шинжлэх ухааны гавьяат, академич Сүнь Жядүн энэ бүхний гэрч билээ. Тэрээр:

- Хятад улсын сансар руу тэмүүлсэн хүсэл эрмэлзэл нь анхны хиймэл дагуулыг бүтээхэд хүргэж, сансрын хөгжилд асар их өөрчлөлт авчирсан юм гэж хэллээ.

Сансар судлаачид ажлаа хоосноос эхэлж, хоёр гар болон сампиндаа найдан тойрог замыг нарийвчлалтайгаар тооцоолон гаргаж, туршилтын өгөгдлийг алхаагаараа хэмжин, говийн гүнд гайхамшгийг бүтээв.

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн турш “Дорно зүгээс нар мандлаа”-гаас “Мө Зы дугаарт” хүртэлх хиймэл дагуулыг сансарт хөөрөн, “Хоёр пуужин нэг хиймэл дагуул”-аас Бэйдөү систем хүртэл дэлхий нийтэд үйлчилж, “Чан Э №4” дэлхийд анх удаа сарны ар талын зургийг авсан юм. Энэ бүхэн нь Хятадын сансар судлалын түүх, Хятадын өөрөө хүчирхэгжсэн цуцалтгүй тэмцлийн түүх юм.

Чан Жэн цуврал зөөгч пуужин анхны 100 дахь хөөргөлтөө хийхэд 37 жил зарцуулсан ба хоёр дахь “100 удаагийн хөөргөлт”-ийг хийхэд 8 жилийг зарцуулж, гурав дахь удаагийн “100 удаагийн хөөргөлт”-ийг дуусгахад 4 жилийн хугацаа зарцуулсан байдаг. Ирээдүйд Хятад улс Ангараг гарагийг судлах, сарнаас дээж авчрах, сансрын станцын барилгын ажлыг дуусгах зэрэг түүхэн шинэ зорилтуудыг эхлүүлнэ. Хятадын инженерийн академийн академич Лүн Лэхао, "Саад бэрхшээлийг даван туулснаар мөрөөдөл бүхэн илүү гэрэл гэгээг авч ирдэг гэж хэлсэн байна.

Өргөн уудам сансар бол Хятадын сансар судлалын тавцан юм. Хөөргөлтийн тоо хэмжээ тасралтгүй нэмэгдэхийн хэрээр энгийн хүмүүсийн сансрын тухай мөрөөдөл ч тийм хол биш зүйл болсон. Бэйдөү навигацийн хиймэл дагуул, Фэн-Юнь цаг уурын дагуул зэрэг дагуулын нөөцийг ашиглах замаар сансар судлал мянга мянган айл өрхийн тооноор орж буй. Хятадын ард түмний олон мянган жилийн сансрын мөрөөдөл нь үе үеийн сансар судлаачдын хүчин зүтгэлийн үр дүнд биеллээ олсоор...

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mn.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл