Бээжин хот төгсөх ангийн сурагчдын хичээлийг эхлүүллээ
2020-04-28 09:31
Бээжин хот төгсөх ангийн сурагчдын хичээлийг эхлүүлээд байна.
Энэ сарын 27-ны өдрөөс Бээжин хотын хэмжээнд 254 дунд сургуулийн ахлах ангийн 49000 сурагч цуглаж хичээлээ эхлүүлэв. Өвчин халдварын онцгой цаг үед хичээллэж байгаа учир ариутгал халдваргүйжүүлэлтийг чанга мөрдүүлэх, хичээлийн тэнхимд суух хоорондын зай зэргийг сургуулийн захиргаанаас маш анхааралтай зохицуулж байна. Хятад улсын их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт жил бүрийн 06-р сарын 07-нд болдог байсан бол тахлын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан нэг сараар хойшлуулсан ба 07 сарын 07-нд зохион байгуулахаар боллоо.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх
