solongonews
Ухаалаг машины хөгжил
2021-05-11 16:12
Ухаалаг машины хөгжил

   Өнөө цагт автомашин, хиймэл оюун ухаан, мэдээллийн харилцаа холбооны интеграцчилал хурдтай уусалцаж, ухаалаг сүлжээтэй автомашины хөгжил бүх салбаруудын зөвшилцөл болоод байна. Төрийн зөвлөлөөс саяхан "Улсын солбицсон тээврийн сүлжээний төлөвлөлтийн тойм"-д зааснаар тээврийн дэд бүтцийг дижиталчлах, сүлжээтэй тээврийн хэрэгслийн ухаалаг хөгжлийн төвшинг дээшлүүлэх хэрэгтэй гэсэн байна.

           Иргэдийн амьдралд хандуулав

       Бээжинд ажиллаж байгаа Шяо Дү сүүлийн өдрүүдэд Baidu-гийн жолоочгүй таксид сууж, “Автомашин саадгүй явж, маш тогтвортой, бүх үйл явцад ямар ч хамааралтын ажилтан байхгүй” гэж өөрийн машинд суусан туршлагаа хуваалцаж байв.

Baidu-Apollo жолоочгүй такси үйлчилгээнд гарнаас хойш Бээжингийн Хайдянь, Шүнь и, Дашин зэрэг дүүргийн иргэд гар утасны аппликейшнээр автомат таксид захиалгаа өгдөг. Энэ нь олон нийтийн анхааралд хүрч, олон хүмүүс онлайн платформ дээр аяллын туршлагаа хуваалцаж байдаг. Бодит байдалд автомат жолоодлогын төсөл хэрэгжүүлсэн ганц хоёр компани биш, 2020 оны эцэс хүртэл Бээжин 14 авто жолоодлогын аж ахуйн нэгжид авто замын туршилтын лиценз олгож, туршиж аялсан нийт замын урт нь 2.21 сая км-д хүрсэн. Үүнд хүн тээж аялсан туршилтын замын урт нь 1.02 сая км-ийг давсан байна. Ойлгосноор, улсын ухаалаг автомашин ба ухаалаг тээврийн үзүүлбэр болсон Шүнь И дүүргийн эхний үе шатын 20 га туршилтын талбайн бүтээн байгуулалтын ажил дууссан байна. Төлөвлөсөн нийт талбай 80 га газар байж, үүнд хот суурин, хурдны зам, хөдөө тосгон зэрэг газрууд хамрагдсан байна.

    Шүнь И дүүрэг дэлхийн ухаалаг сүлжээ холбосон авто машины хуралдааны тогтмол талбайн хувьд Бээжинд анхны ухаалаг сүлжээтэй автомашины хотхоныг бүтээн байгуулах болно. Шинэ эрчим хүчний автомашиныг хөгжүүлэх нь улсын стратеги болсноор автомат жолоодлогыг Бээжингээс бусад Шанхай, Чанша, Сүжөү, Үхань зэрэг хотод хэрэгжүүлж эхэлсэн. Бүх төрлийн ухаалаг сүлжээтэй автомашины шинэ төслүүд хэрэгжиж эхэлсэн байна. Үхань хотын "China Car Valley" олон нийтийн туршилтын зам дээр жолоочгүй такси, автобус, жолоочгүй хүргэлт, валет зогсоол зэрэг үзэгдлийг олноор нь харж болно.

Бүх газар орны аж үйлдвэрийн бодлогын дагуу автомат жолоодлогын аж үйлдвэржилт хурдтай хөгжиж, автомат жолоодлогын мэргэжлээр төлөөлсөн ухаалаг сүлжээтэй машин ард иргэдийн өдөр тутмын амьдралд нэвтрэхэд ойрхон боллоо.

                   Аж үйлдвэрийн шинэ хувиралт

     Ли Шян, Вэй Лай, Шяо Пэн зэрэг ухаалаг машины шинэ үйлдэхүүн хурдтай хөгжсөнөөр Чан Чэн, Дүн Фэн, Хун Чи зэрэг уламжлалт авто машины нэгжүүд ч машин үйлдвэрлэлийн арга хэлбэрээ өөрчилж эхлэв.

Гэвч ухаалаг сүлжээтэй автомашин нь шилжмэл терминал болон салбар аж үйлдвэрийн уусалцал болсны хувьд зөвхөн уламжлалт машин үйлдвэрлэх нь энэ удаагийн их хувиралтын гол биш, Функцүүдийн төрөлжилт нь маш олон хүмүүсийн сэтгэлд хүрсэн байна. Үзвэр үйлчилгээ, хэрэглээ, төлбөр тооцоо зэрэг үйлчилгээ үзүүлж, ирээдүйд ухаалаг сүлжээтэй цахилгаан авто машин нь зөвхөн аялал жуулчлалд зориулаад дуусашгүй юм.

Мэргэжлийн хүмүүсийн үзэж буйгаар шинэ хэлбэрийн авто машин хамгийн тэргүүний мэдрэгч угсарч, хиймэл ухаалаг зэрэг шинэ мэргэжлийг ашиглан аажмаар ухаалаг шилжмэл орон зай ба хэрэглээний терминал болох юм. Уламжлалт гар утас нь ухаалаг гар утас болж хувирсан шиг автомашины аж үйлдвэрийн ирээдүйд мөн адил их өөрчлөлт гарах болно. Хүмүүс “Дөрвөн дугуйтай гар утас ” хэрэглэнэ гэж ирээдүйн авто машиныг дүрсэлж байдаг. Бас камер, радар, хурд хэмжигч, удирдагч зэрэг төрөл бүрийн мэдрэгчийг нэгтгэсэн бөгөөд мэдрэгч нь баялаг тусам оюун ухаан нь өндөрсөж, олон янзын чадамжийг гүйцэтгэж чаддаг.

Автомашины интернэтийн өрсөлдөөнөөс автомашины электроникийн нэвтрэлт хүртэл, шинэ тээврийн хэрэгсэлд хөрөнгө оруулахаас иж бүрэн автомашин үйлдвэрлэх хүртэл Baidu, Ali, Tencent, Meituan, ByteDance зэрэг Хятадын интернэтийн аварга, технологийн аваргууд ухаалаг автомашины хөрөнгө оруулалтад ихээхэн хүч гаргаж, "технологийн компаниуд + автомашины компаниуд"-ын автомашин үйлдвэрлэх загвар "стандарт тохиргоо" болж хувирсан байна.

Dongfeng Motor-оос тус компани гадаадын автомат жолоодлогын тусламжийн системийг нэвтрүүлж, дахин Хятад улсын замын нөхцөлтэй уялдуулахын дагуу Baidu, Tencent, Huawei зэрэг аж ахуйн нэгжүүдтэй хамтран нээлттэй, ухаалаг хэрэглээний платформ байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн тухай мэдээлжээ.

Капитал ба шинжлэх ухааны судалгаагаар гол болгож, технологийн компаниудтай хамтран ажилласнаар автомашины ирээдүйн хөгжил маш хурдтай болоход итгэл дүүрэн байна.

                            Аюулгүй байдлыг батлах хэрэгтэй

    2020 онд олон яам, комисс хамтран "Ухаалаг автомашины инноваци ба хөгжлийн стратеги", Төрийн Зөвлөлийн Ерөнхий газар "Шинэ эрчим хүчний автомашины аж үйлдвэрийг хөгжүүлэх төлөвлөгөө" (2021-2035) гаргаж, автомашины зэрэглэлийн чипийг судлах ба аж үйлдвэржүүлэх, оюуны технологийг хурдасгаж шинэ эрчим хүчний автомашины аж үйлдвэрийг сурталчлах, ашиглах ба өндөр чанартай хөгжүүлж, салбаруудын үндсэн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх тал дээр тодорхой санал дурдсан байна. Сүүлийн өдрүүдэд Төрийн зөвлөлөөс мөн “Улсын солбицсон тээврийн сүлжээний төлөвлөлтийн тойм" гаргаж, тээврийн дэд бүтцийг дижиталжуулж, сүлжээг сайжруулахыг уриалав. Ухаалаг сүлжээний автомашиныг хөгжүүлэх нь төрийн бодлогын дэмжлэгийг хүртэж байгаа учир эрчим хүч, тээвэр, аялал жуулчлалын салбарууд хожимд асар их өөрчлөлт гарах болно.

Гэвч одоогийн аж үйлдвэрийн менежментийн арга нь бүтээгдэхүүний стандарт, хууль тогтоомжийн хэрэглээ, үйлдвэрлэлийн хүртээмжийн хувьд технологийн шинэчлэлд гарсан өөрчлөлтөд зохицохгүй байдал гарч, холбогдох аж ахуйн нэгжүүд техникийн асуудлуудыг шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа ч дагалдах хууль тогтоомжийг яаралтай боловсронгуй болгох шаардлагатай байна. Үүнд, сүлжээний аюулгүй байдлын асуудал нэн их анхааралд хүрч байгаа юм.

Бүртгэлээс харахад автомат жолоодлогын туршилтын автомашин өдөрт 10ТБ хүртэлх өгөгдлийн хэмжээ гаргаж байдаг. Автомашины дижиталчлах хандлага тодорхой болсноор өгөгдлийн аюулгүй байдал ба хувийн аюулгүй байдал нэн чухал болох болно. 2016 оноос 2020 он хүртэл автомашины өгөгдлийн аюулгүй байдалд холбогдсон хэрэг явдал 605 хувиар өссөн бөгөөд үүнд 155 нь ухаалаг сүлжээний автомашины өгөгдлийн аюулгүй байдлын хэрэг явдал болох юм.

   Аюулгүй байдлыг хамгаалах бол ухаалаг сүлжээтэй автомашины арилжааны урьдчилсан нөхцөл мөн, ирээдүйд автомашины өгөгдлийн аюулгүй байдлыг хэрхэн батлах нь хамгийн гол асуудал болоод байна. SAIC группийн дарга Чэнь Хун, өгөгдлийн нууцлалын хамгаалалтыг бэхжүүлж, үйл явцыг хянах системийг бий болгон, хууль тогтоомж зөрчсөн хүмүүсийг хатуу шийтгэж, автомашины өгөгдлийн аюулгүй байдлыг хамгаалах ёстой гэж үзэж байна. Тэрбээр, нэвтрэх системийг бий болгож, ухаалаг сүлжээтэй автомашины өгөгдлийг цуглуулах, хадгалах ба арилжааны зорилгоор ашиглаж улсын холбогдох хэлтсүүдийн бүртгэлийн менежментэд хамруулах тухай санал дурдав.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл