solongonews
Ли Кэчян Ерөнхий сайд Мухаммед Бандег хүлээн авч уулзав
2019-07-05 16:22
Ли Кэчян Ерөнхий сайд Мухаммед Бандег хүлээн авч уулзлаа.

   Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 07-р сарын 04-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы даргаар томилогдсон Мухаммед Бандег хүлээн авч уулзав.

     Ерөнхий сайд Ли Кэчян НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы даргаар томилогдсон Бандед баяр хүргэв. Тэрээр:

- НҮБ байгуулагдсан 70 жилийн турш дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах, дэлхийн хөгжлийг урагшлуулах, олон улсын хамтын ажиллагааг дэмжих талаар орлож болшгүй үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Ирэх жил НҮБ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож гэж байна. Хятадын тал НҮБ-ын ерөнхий ассамблейн тэмдэглэлт арга хэмжээ зохиох бэлтгэл ажлыг дэмжих болно. Энэ нь НҮБ-аар төлөөлүүлсэн олон талт үзэл, тусгаар тогтнол эрх тэгш, энх тайвнаар асуудлыг шийдвэрлэх зэрэг зарчмыг хамгаалахад чухал ач холбогдолтой. НҮБ-ын гишүүн орон, Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон, дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд Хятад улс НҮБ-аар төв болгосон олон улсын системийг хамгаалан, НҮБ-ын дүрэм журмыг мөрдөж, дэлхийн улс орнуудын хамт олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, олон улсын шударга ёсыг хамгаалж, хамтдаа өрсөлдөөн сорилтыг даван туулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах болно гэж хэллээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл