“Торгоны зам эдийн засгийн бүс болон ХХI зууны Далайн Торгоны замын алсын хараа, арга хэмжээг бий болгох” төсөлд зүүн хойд гурван муж Хятадын умард нутгийн нээлттэй чухал бүс нутаг болно. Зүүн хойдын бүс нутаг нь зүүн хойд Азиийн төв газарт байрлах бөгөөд Орос, Япон, Өмнөд Солонгос, Монгол Улс зэрэг орнуудтай эдийн засаг, хамтын ажиллагааны давуу тал ихтэй байдаг.

Зүүн хойд бүс нутаг нь газар зүйн байрлалаар давуу талтай, “гадаадад гарах” бодлогыг хурдасгаж, байгалийн баялагийн давуу талаараа хөрөнгө болон зах зээлийг эзэмшихэд таатай нөхцөл боломжийг хангасан байна. Үүнчлэн Ляо Нин мужийн далай дагуух эдийн засгийн бүс, Шэньян эдийн засгийн парк, Чанчүнь, Гирин, Хүйчүнь зэрэг хотоор удирдамж болгож, Хармөрөн болон Өвөр Монголын захын бүс нутгийн нээлттэй хөгжил сайжирсан байна. Да Ляны Зүүн хойд Азийн олон улсын агаар аяллын төв, Хүй Чүнь олон улсын хамтын ажиллагааны жишилтийн бүс болон Манжуурын нээлттэй туршилтын бүсийг байгуулахыг ахиулах болно. Хятадын зүүн хойд бүс нутаг нь “Нэг бүс нэг зам”-д хамрагдаж, Сибирийн төмөр замтай нээлттэй нэвтэрч, эх газар болон далайн тээврийн замыг хамтран бүрдүүж, торгоны замын эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ.
Зарубино гарамаар зүүн хойд бүс нутагаас АНУ-ын Wеѕт Соаѕт-д бараа тээвэрлэх хугацаа нь өмнөхөөсөө 5 хоногоор багассан байна. “Нэг бүс нэг зам” бодлого нь зүүн хойд бүс нутагт хөгжил дэвшлийн томоохон орон зайг бий болгоно. Зүүн хойд гурван муж нь “Нэг бүс нэг зам”-ын бодлогод хамрагдах бөгөөд “Нэг бүс нэг зам”-ын бодлогоор хуучин аж үйлдвэрийн суурийг хөгжүүлэх шинэ аз завшаан болгоно. Шинэ ээлжийн хөгжлийг бий болгоход Зүүн хойд бүс нутаг нь “Нэг бүс нэг зам”-ын стратегийн бодлоготой уялдаж, нээлттэй хөгжих шинэ хэлбэрээр завшаан болон өөрсөлдөөнийг хүлээн авх болно. Зүүн хойд гурван муж нь давуу тал болон өөрсөлдөөний давуу талаараа суурь болгож, Зүүн хойд Азийн олон улс орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлнэ. Түүнчлэн Япон, Солонгосын хөрөнгө болон технологийг ашиглан Орос, Өмөнөд Солонгос, Монгол Улстай байгалийн баялаг, ашигт малтмалын салбарт хамтын ажиллагааг сайжруулахын зэрэгцээ Зүүн хойд Азийн олон улсуудтай хамтын ашиг хүртэх шинэ нөхцөл боломжийг нээх болно.

Ляо Нин муж
Ляо Нин мужийн хотын төв нь Шэньян юм. Уг хотын харьяалалд 14 хот байдгаас Шэнь Ян, Да Лянь гэх хоёр мужийн зэрэглэлийн хоттой бөгөөд Хятадын Зүүн хойд бүс нутгийн өмнөд хэсэгт оршдог. Өмнө талаараа Шар тэнгис, Бөхай тэнгистэй нийлж, зүүн талаараа хойд Солонгостой нэг мөрнөөр тусгаарлагддаг байна. Мөн Зүүн хойд бүс нутгийн далай дагуух болон хөвөөн дэх цорын ганц муж бөгөөд Зүүн хойд бүс нутаг, Өвөр Монголын Өөртөө Засах Орны зүүн бүс нутгийн гадаадтай нээлттэй гол хот болно. Ляо Нин муж Хятадын аж үйлдвэрийн чухал суурин юм. Хятадын хэмжээнд аж үйлдвэрийн салбар төрлөөрөө харьцангуй олон төдийгүй хамгийн анх гадаадад нээлттэй бодлого хэрэгжүүлсэн муужуудын нэг юм. Мөн Хятадын хэмжээнд хамгийн эрт гадаадад нээлттэй төрийн бодлогыг хэрэгжүүлсэн далай дагуух мужийн нэг болно. Тус муж нь Хятад улс байгуулагдах үеийн аж үйлдвэрийг хөгжүүлсэн ууган хот гэсэн алдартай. Ляо Нин муж гаднын хөрөнгө оруулалтыг ашиглан хурдтай хөгжиж байна. Нийт 400 гаруй улсын өмчлөлийн том дунд аж ахуйн нэгж гаднын хөрөнгө оруулалтаар хөгжжээ. Ляо Нин муж одоо Шэнь Ян, Да Лянь, Ань Шань зэрэг гурван улсын зэрэглэлийн болон Жинь Жөү, Ин Көү, Ляо Ян зэрэг мужийн зэрэглэлийн өндөр техник технологийн нээлтийн бүстэй.

Гирин муж
Гирин мужийн Чан Чүнь хот нь Зүүн хойд Азийн төвд байрлах бөгөөд Япон, Орос, Солонгос, Хойд Солонос, Монгол Улс болон Хятадын Зүүн хойд хэсгээс бүрдсэн Зүүн хойд Азийн төвд бий. Хойд талаараа Хармөрөн, өмнө талаараа Ляо Нин, баруун талаараа ӨМӨЗО, зүүн талаараа ОХУ, Зүүн өмнө хэсгээрээ хойд Солонгостой хиллэж байна. Гирин муж нь Хятадын аж үйлдвэрийн чухал суурин төдийгүй боловсруулах үйлдвэр хөгжсөн, машин тэрэг, газрын тос, хөдөө аж ахуйн гурван тулгуур үйлдвэрлэлтэй. Тоноглол үйлдвэрлэх, гэрэл цахилгаан, эм эмнэлэг, төмөрлөг, нэхмэлийн хөнгөн үйлдвэр зэргээрээ онцлогтой.

Хармөрөн муж
Хармөрөн мужийн төв Харбин болно. БНХАУ-ын Зүүн хойд нутагт орших бөгөөд Хятадын газар нутгийн хойд ба зүүн захаар байрладаг. Газар нутагт нь гайхамшигтай сайхан төдийгүй Хармөрөн гол урсана. Хармөрөн муж зүүн ба хойд талаараа Уссури мөрөн болон Хармөрөн голоор ОХУ-тай хөршилнө. Баруун талаараа ӨМӨЗО, өмнө талаараа Гирин мужтай хиллэнэ.
Хармөрөн муж нь хөрөнгө оруулалт хийж, аж ахуйг хөгжүүлэх чухал муж болно. Хөгжүүлэх болон хамгаалах хоёр талыг уялдуулан байгалийн баялаг, байгаль орчинг сайжруулснаар онцлогтой. Газрын тос, тариалангийн газар, ой шугуй, хээр тал, гол мөрөн нь гайхамшигт байгаль орчинг бүтээснээрээ далдын хүчтэй. Хармөрөн муж нь тоног төхөөрөмж, нефть, эрчим хүч, хүнс, анагаах ухаан, электрон, металл, барилгын материал, хөнгөн үйлдвэр зэрэг харьцангуй иж бүрэн үйлдвэрийн системтэй. Зүүн хойд Азийн гол хэсэгт байрлаж, ОХУ-ын 5 жөүтэй хөршилж, хилийн урт нь 2981 км, улсын нэгдүгээр зэрэглэлийн боомт 25 байдаг бол үүнээс хилийн боомт 15 байгаагаараа Хятад улсын хэмжээнд тэргүүнд орж, боомтын жилийн бараа тээвэрлэлт нь 30 сая тоннд хүрч, Оросын худалдааны өртөг улсын 5-ны нэгийг эзэлж байна. Хармөрөн муж нь Европ Азийн эх газрыг холбох олон улсын холбоос мөн. Хятад-Оросын газрын тос дамжуулах хоолой, Тун Жян төмөр замын гүүрийг байгуулахын зэрэгцээ ус,эх газар, агаар, газар доорх далд хоолой зэргээр олон улсын тээврийн сүлжээг байгуулав. Үүгээр дамжин улсын дотоодод болон ОХУ, Зүүн хойд Азитай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэх бэхлэлт болон гүүрийн үүргийг гүйцэтгэж байна.
