solongonews
Хорт хавдрыг эмчлэх шинэ төрлийн бэлдмэл гарган авчээ
2018-08-05 21:07
Австралийн Мельбурн хотын их сургуулийн эрдэмтэд хорт хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэх шинэ төрлийн бэлдмэл гарган авсан тухай “Медикал Экспресс” цахим хуудсанд мэдээлэв.

Энэхүү бэлдмэл хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоохын зэрэгцээ хүний биед үзүүлэх сөрөг нөлөө нь бага гэдгээрээ бусад эм бэлдмэлээс ялгаатайг мэргэжилтнүүд онцолжээ.

Хорт хавдрын эс дэх уургийн идэвхжлийг бууруулах молекул агуулсан уг бэлдмэл нь химийн эмчилгээ болон бусад эмтэй харьцуулбал эрүүл эсэд нөлөөлөхгүй, зөвхөн өвчний голомтод хүрч үйлчлэх чадвартай аж. Эмч нарын үзэж буйгаар уг бэлдмэлийг өвчин нь даамжраагүй, эхний шатан дээрээ байгаа хүмүүс хэрэглэвэл үр дүнгээ өгөх магадлал өндөр гэнэ.

 Бэлдмэлийг одоогоор лабораторид туршиж байгаа бөгөөд цаашид клиник шатанд турших юм байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл