solongonews
Ван И “GCC”-ийн Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав
2021-03-25 16:14
Гадаад хэргийн сайд Ван И Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И орон нутгийн цагаар 03-р сарын 24-ний өдөр Саудын Арабын Эр-Рияд хотноо Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл /GCC/-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Наеф /Nayef bin Abdul Aziz/-тай уулзав.

Ван И хэлэхдээ:

- Энэ жил GCC байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд GCC нь гишүүн орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ жил нь мөн Хятад, GCC хооронд харилцаа тогтоосны 40 жилийн ой юм. Хоёр талын харилцаа өнгөрсөн 40 жилийн хугацаанд маш сайн ахицтай байж, шинэ түүхэн эхлэлийн цэг дээр ирээд байна. Хятад улс энэхүү боломжийг ашиглан, Хятад, Персийн харилцааны түвшинг дээшлүүлэх арга замыг хайж, урт хугацааны болон стратегийн үүднээс харилцан дэмжлэгийг бэхжүүлэн, тус бүрийн бүрэн эрхт байдлыг эрс хамгаалж, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл