solongonews
Өвөр Монголын Улаанмөчир чуулгын урлагийн VIII наадам Алшаад болов
2019-08-27 15:43
Улаанмөчир чуулгын урлагийн VIII наадам энэ сарын 20-нд Алшаа аймгийн Алшаа зүүн хошууны Урсын талд болсон байна.

       “Өргөсөн тангарагтаа үнэнч Улаанмөчирийн морьт цэрэг болцгооё” уриан дор зохиогдсон энэ удаагийн урлагийн наадмын хүрээнд уран бүтээлчид хөдөө орон нутгийн иргэдэд уран сайхны тоглолтоор үйлчилж, нэг мэргэжил олон авьяаст тэмцээн, Улаанмөчир чуулгын хөгжлийн семинар, шинэ цаг үеийн Улаанмөчир чуулгын кино урлагийн үзэсгэлэн, Хятад-Алшаагийн соёл, аялал жуулчлалын X наадам зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

Үүнээс гадна, Өвөр Монгол болон бусад газар орны нийт 22 Улаанмөчир чуулга, урлагийн бүлэг, Алшаа зүүн хошууны Баян хотын “Алтан тоорой” хөгжмийн тэнхимийн уран бүтээлчид Урадын тал, Баян хот болон биеийн тамирын ордонд тоглолт, тэмцээн, сургалт явуулж, ХКН-ын 19 дүгээр их хурлаас хойш бүтээсэн шилдэг бүтээлүүдээ үзэгч түмэнд хүргэв. Тэдгээр уран бүтээлчид 50 гаруй удаагийн тоглолт хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл