solongonews
Аюулгүйн зөвлөл шинэ тогтоол баталлаа
2017-08-06 20:03
Аюулгүйн зөвлөл шинэ тогтоол баталсан байна.

        Орон нутгийн цагаар энэ сарын 6-нд Хятадын ГХЯ-ны сайд Ван И Филиппиний Манилад  болсон Зүүн Азийн хамтын ажиллагааны Гадаад Хэргийн сайд нарын цуврал хуралд  оролцох үеэр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл сүүлийн үед БНАСАУ-ын асуудлаар шинэ  тогтоол баталсан тухай сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулжээ. 

ГХ-ийн сайд Ван И:

- Өнөөдөр  үүрээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Солонгосын хойгийн цөмийн асуудлаар 2371-р  тогтоол баталсан байна. Хятад улс Аюулгүйн зөвлөлийн байнгын хэрэг эрхэлсэн орны  хувьд энэ үйл явцад шударга байр суурь баримтлан, үүрэг хариуцлагаа биелүүлж,  бүтээлч үүрэг гүйцэтгэсэн. Энэ шинэ тогтоол хоёр чухал агуулгатай. Нэг нь,  БНАСАУ Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчин байнга пуужин хөөргөсөн явдалд  чиглүүлэн хариу арга хэмжээ авч, БНАСАУ-ын цөмийн зэвсэг хөгжүүлэх үйл явцыг үр  ашигтай тогтоон барих. Нөгөө нь зургаан талт хэлэлцээрийг дахин эхлүүлэхийг уриалж, тус  хойгийн асуудлыг дипломат, улс төрийн энхийн аргаар зохицуулж, ялангуяа байдал  цаашид хурцдахаас зайлсхийхийг  онцоллоо гэсэн байна.

 

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл