solongonews
Ээжүүд ээ, жирэмсний хяналтдаа эрт ороорой
2015-12-28 18:21
Бидний дунд жирэмсний хяналтад орно гэхээс зүрхшээх тал олон бий. Эмнэлгийн оочер дугаар, урт дараалал, хүнд суртал гээд л. Би л гэхэд хяналтандаа орох гэж долоо хоногийн ажил болж байснаа нуухгүй. Үүрийн 4-5 цагт л очихгүй бол шинжилгээнүүд нь дугааргүй болчихсон байдаг. Гэхдээ л үр хүүхдийнхээ төлөө ганц удаа энэ зэргийн тэвчээр гаргалгүй яахав.
Жирэмсэн эхчүүд бид нэг зүйлийг их сайн ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тэр нь юу гэхээр жирэмсэн болсноо мэдсэн л бол хяналтдаа маш яаралтай орох хэрэгтэй. Яагаад гэвэл хяналтад эрт орох тусмаа л эхийн болоод тээж буй ургийн эрүүл мэндийг сахин хамгаалахад ихээхэн ач тустай юм билээ.
 
Ядаж л өвлийн цагт ханиад томуунаас сэргийлэх арга чаргыг эмч нар зааж өгнө. Фолын хүчлийг жирэмсний эхний гурван сард өдөр бүр 800 мг-аар нэг удаа уух ёстой. Энэ бол ургийг мэдрэлийн аливаа гажигаас сэргийлэх хамгийн том алхам юм. 
 
Бидний дунд жирэмсний хяналтад орно гэхээс зүрхшээх тал олон бий. Эмнэлгийн оочер дугаар, урт дараалал, хүнд суртал гээд л. Би л гэхэд хяналтандаа орох гэж долоо хоногийн ажил болж байснаа нуухгүй. Үүрийн 4-5 цагт л очихгүй бол шинжилгээнүүд нь дугааргүй болчихсон байдаг.
 
Гэхдээ л үр хүүхдийнхээ төлөө ганц удаа энэ зэргийн тэвчээр гаргалгүй яахав. 
Иймд хяналтад хэрхэн орох талаар доорх зааврыг бэлтгэлээ. 
 
-Эхлээд өрхийн эмчдээ очиж үзүүлнэ. 
-Өрхийн эмчээсээ шинжилгээний бичгээ авч дүүргийн эмнэлэгтээ аль болох эрт /үүрийн 5-6 цагаас хэтрэлгүй/ очиж шинжилгээнүүдээ өгнө.
 
Учир нь дүүргийн эмнэлэгт зөвхөн жирэмсэн эхчүүд бус настайчууд, хүүхдүүд, эрэгтэйчүүд гээд бүгд л үзүүлэхээр очдог учраас дугаар нь эрт дуусчихдаг юм билээ. Шинжилгээнүүд нь: шээс, цус, цээжний зураг, мазок, дотор, сүрьеэ, мэдрэл, шүд. Эдгээрийг бүрэн өгч байж эмч танд бүрэн зөвлөгөө өгч чадна шүү дээ. 
 
Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Тиймээс л бид өөрсдөдөө хайртай байж, үр хүүхдээ эрүүл саруул тээж, төрүүлэхийн төлөө хичээх нь чухал юм. Бүх ээжүүддээ, алаг үрсэд нь хамгийн сайн сайхан, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл