solongonews
Өнөөдөр Хятадын ”Сансрын өдөр”
2018-04-24 21:31
Өнөөдөр буюу 04-р сарын 24-ний өдрийг Хятадад “Сансрын өдөр” хэмээн тогтоосон байна.

БНХАУ 1970 оны 04-р сарын 24-ний өдөр анхны хиймэл дагуул болох “Дорно зүгт туяарлаа буюу Дүн Фан Хун нэг тоот”-ыг хөөргөж, Хятадын сансар судлалын салхийг хагалж байсан аж. Түүнээс хойш 40-өөд жилийн турш Хятадын сансар судлалын баг тасралтгүй өргөжиж, мэдээ холбоо, цаг агаар, навигац, орон зайн шинжлэх ухаан зэрэг олон салбарт хөгжсөн юм.

Энэ оны 04 дүгээр сарын 24-ний өдөр буюу өнөөдөр БНХАУ гурав дахь "Сансрын өдөр"-өө угтан авч байгаа юм байна. Хятадын сансар судлалын түүхэнд дэлхий дахинд алдартай хэд хэдэн хиймэл дагуул байдаг. Жишээ нь: Дүн Фан Хун 1 тоот, “Драктик буюу Шы Жянь 1 тоот” /1971 оны 03 дугаар сарын 03-ны өдөр/, мэдээлэл холбооны хиймэл дагуул болох Дүн Фан Хун 2 тоот /1984 он/, цаг агаарын хиймэл дагуул болох “Салхи үүл буюу Фэн Юнь 1 тоот” /1988 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр/, “Өвгөн долоон од буюу Бэй Дөү навигацийн туршилтын хиймэл дагуул” /2000 оны 10 дугаар сарын 31-ний өдөр/, “Тань Цэ 1 тоот” /2003 оны 12 дугаар сарын 30-ны өдөр/, “Ү күн” /2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр/, “Шы Жянь 10 тоот” /2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр/, “Хүй Янь дуран хиймэл дагуул” /2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр/ зэрэг болно. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл