Өндөр хүчдэлийн эрчим хүчний шугамд засвар үйчилгээ хийж байна
2020-11-19 08:43
Өндөр хүчдэлийн эрчим хүчний шугамд засвар үйчилгээ хийж байна

Хятадын Анхүй мужийн Хэфэй хотын Лүжянь хэмээх газарт Хятадын үндэстний эрчим хүчний компаний засвар үйлчилгээний ажилтнууд нисдэг тэрэг ашиглан цахилгаан шугам дээр маш яаралтай ажиллаж байна. Энэ сарын 16-ны өдрийн байдлаар ажилтнууд тус хэсгийн цахилгаан шугамын утасны гэмтэл эсэхийг шалгаж байгаа юм. Тухайн хэсэг нь дэлхийн хамгийн өндөр хүчдэлийн ± 1100 кВ-ийн эрчим хүчний шугам болно. 1100 кВ-ийн өндөр хүчдэлийн эрчим хүчний шугамд үүсч мэдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь ажилтнуудын ур мэргэжил шалгасан хүндхэн сорилт юм. Эрчим хүчний шугам цахилгаантай байгаа тохиолдолд шалган илрүүлж, засвар хийхэд хоёр цаг гаруйн хугацаа зарцуулах юм байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : АРДЫН ӨДРИЙН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх
