solongonews
Өнөөдөр өөр өөрөөсөө асуух 7 асуулт
2015-12-28 18:21
Өнөөгийн орчин үеийн дэлхий ертөнцөд бидний ихэнх нь өндөр хөгжлийн дунд, өөрийгөө хөгжүүлэх зүйлсийн төлөө олон чухал зүйл хийж байна. Гэхдээ заримдаа бид амьдралынхаа дунд хэд хэдэн удаа өөрөөсөө асуулт тавих үе ирэх болно. Таныг, өөрийгөө сайжруулах, илүү сайн өөрийгөө мэдэхэд тусалдаг тодорхой хэдэн асуулт байдаг гэдэгт итгэлтэй байна.
 
1. Та дэлхийн яг юуг өөрчлөхийг хүсэх байсан бэ?
Хүн бүхэн дэлхийг өөрчилж чадна. Маш жижиг үйлс, арга хэмжээ нь дэлхийд өөрчлөлт хийж байдаг. Өнөөдөр бид сайн дурын ажил, хандивын ажил гэх мэт сайн үйлсийн ажил нь дэлхийг өөрчлөх замаар таныг хөтлөх болно. 
 
2. Таны амьдралын утга учир юу вэ?
Амьдралын утга учир гэдэг хамгийн үнэт зүйлсийн нэг юм. Хүмүүс өөрийн амьдралд үнэ цэнээ алдсан хүмүүсийг өөрөөсөө түлхэж, холдуулж байдаг. Хүн та гэр бүл бол таны амьдралын хамгийн чухал зүйл гэдгийг маш сайн ойлгох ёстой. Цаг цагаараа байдаггүй гэдэг шиг нэг л өдөр та ганцаар үлдэх вий гэсэн бодол танд орж ирж байсан уу? Ийм байдалд орохгүйн тулд гэр бүл таны хувьд үргэлж номер 1 байх ёстой. Тэд бол таны хамгийн чухал, хамгаалж явах ёстой хүмүүс. 
 
3. Та юу хийхийг хүсч байна вэ?
Энэ асуулт хамгийн чухал юм. Бид ихэнхидээ дургүй мэргэжлээ сонгосон байдаг нь эцсийн үр дүнд харагддаг. Эцэг эхийн шахалт, өөрийгөө сайн танилгүйгээр мэргэжлээ сонгосон байдал гэх мэт алдаанаас болдог. Таны ажил өндөр цалинтай ч таны сонирхлыг ер татахгүй байхад яаж таны гараас юм гарах юм вэ? Таныг үнэхээр жаргалтай байлгах, мэдрүүлэх тийм мэргэжлийг сонгоорой. Насан туршдаа та тэр ажлыг хийнэ шүү дээ.
 
4. Та өөрийнхөө амьдралыг 5 жилийн дараа ямраар төсөөлж байна вэ?
Яг одоо өөртөө цаг гаргаж үүнийг бодох хугацаа гарга. Үүнийг төсөөлөхийн тулд төлөвлөгөө гаргах нь хамгийн оновчтой байдаг. Та гаргасан төлөвлөгөөний дагуу явахыг хүсвэл хичээх, анхаарал тавих хэрэгтэй. Залхуурал таныг идэх тул өөрийгөө зоригжуулж байх ямар нэгэн зүйл олоорой. 
 
5. Таны хувьд хүсэж байна, байх ёстой 2 үгний хооронд ялгаа бий юу?
Сургуулиа төгсөх, ажилд орох, машин авах гэх мэт бидний амьдралд хийх ёстой зүйл их байдаг.Ихэвчлэн бидний Хүсэж байна гэх үг Байх ёстой гэх үгнээс их байх тусам үр дүнд бид харамсаж үлдэхээс өөр юу ч хийж чадахгүй болдог. Гэвч Хүсэж байна гэх үгийг Байх ёстой үгрүү шилжүүлэхэд тийм ч хэцүү биш. Таны хүсэж буй зүйл таны амьдралд өдөр бүр байж, та түүгээр амьсгалах ёстой. 
 
6. Таны хамгийн том айдас юу вэ?
Хамгийн хэцүү зүйл бол өөрийгөө ялах явдал юм. Хүнд айдас тодорхой хэмжээгээр байх ёстой. 
 
7. Та яг одоо үхэлтэй тулгарах юм бол юу болох вэ?
Хэрэв та яг одоо үхэх бол таны хувьд юу хамгийн их чухал вэ? Гэр бүл үү? найз нөхөд үү? нэр хүнд үү? эсвэл мөнгө үү? Амьдрал дэндүү богино учир мөнгөний тухай санаа зовинохоо болих хэрэгтэй. Амьдралын жинхэнэ амтыг амталж явах илүү сайхан.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл