solongonews
Лаос-Хятадын найрамдлыг үеийн үед өвлүүлнэ
2022-07-14 17:38
Лаос-Хятадын найрамдлыг үеийн үед өвлүүлнэ.

Байшингийн үүд хүртэл зам засч, сүрлэн байшинг шинэ тоосгон байшингаар сольж, сургуулийн цэлгэр, саруулхан барилгыг сүндэрлүүллээ... Саяхан Лаосын Луанг Прабанг мужийн Шянген шяний Бу-О тосгонд Хятад-Лаосын төмөр замын нүүлгэн шилжүүлэх, амар жимэр амьдрах тосгоны төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Меконг мөрний дагуух хөхөмдөг уул усын  дунд улаан дээвэртэй, шар ханатай амар жимэр амьдрах барилга нь онцгой анхааралыг татаж байна.

Хятад-Лаосын төмөр замын нүүлгэн шилжүүлэх, амар жимэр амьдрах тосгоны төсөл нь Хятад-Лаос төмөр замын бүтээн байгуулалтын нэг хэсэг мөртөө Хятадын талын тусламжаар баригдсан бөгөөд Лаосын хойд хэсгийн төмөр замын дагуух эл мужуудад хэрэгжиж байна. Одоогийн байдлаар Нанта, Луанг Прабанг мужийн 3 тосгоны төслийн барилгын ажил үндсэндээ дуусчээ. Бу-О тосгонд уг төслийн хүрээнд орон нутгийн иргэдэд зориулан нүүлгэн шилжүүлэх байшин бариад зогсохгүй тосгоны оффис, бага сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газар зэргийг барьсан юм.

Лаосын Нийтийн аж ахуй, тээврийн сайд Руншава тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаатай танилцахдаа амар жимэр амьдрах тосгоны төсөл нь иргэдийн амьжиргаанд үр өгөөжтэй, өндөр стандарттай, тогтвортой төсөл юм гэж үнэлжээ. Тэрээр хэлэхдээ, намайг хамгийн сүүлд энд ирэхэд барилгын ажил үргэлжилж байсан. Хэдэн сарын дараа тосгоныхон шинэ байшиндаа нүүж, сурагчид шинэ сургуульдаа хичээллэж эхлэн, бүгд маш их баяртай байна гэжээ.

Бу-О тосгоны дарга Тунван хэлэхдээ, өмнө нь тосгоны оршин суугчдын ихэнх нь сүрлэн байшинд амьдардаг байсан бөгөөд борооны улиралд бороо гоожихоос үргэлж санаа зовдог байсан. Тэд Хятад найз нөхдийнхөө тусламжтайгаар эцэст нь шинэ, бат бөх, тоосгон байшинд амьдардаг болсон мөртөө одоо тосгон өнгө төрхөө өөрчилсөн, тосгоны оршин суугчдын амьдралын чанар мэдэгдэхүйц сайжирсан юм гэжээ.

Тунван болон Бу-О тосгоны оршин суугчдыг ирээдүйдээ илүү итгэлтэй болгож байгаа зүйл бол тосгоны үүдээр дамжин өнгөрөх Хятад-Лаос төмөр зам юм. "Lancang" EMU-ийн хажуугаар шуугиж байхыг харах болгонд тосгоныхон иргэд баяр баясгалантайгаар эргэн тойрноо харахгүй байхын аргагүй. Төмөр зам Хятад руу чиглэж цаашид тус тосгонд үйлдвэрлэсэн жимс, будаагаа томоохон хот руу зөөвөрлөх, цаашлаад Хятад руу гаргахад илүү дөхөм болно. Хятад-Лаосын төмөр зам нь нутгийн гадил жимсний тариаланчын ирээдүйн хүлээлтийг хангадаг.

“Лаос, Хятад нэг гэр бүл шиг”. Бу-О тосгонд шинээр баригдсан бага сургуульд олон арван сурагч самбар дээрх үгсийг чанга дуугаар уншиж байв. Самбар дээр Хятад, Лаосын төрийн далбаа, мөн Бу-О тосгоны хажуугаар өнгөрч буй галт тэргийг зурсан байна.

Тавдугаар ангийн сурагч Жаньди хэлэхдээ "Найз нөхөд бид өмнөх шигээ усан онгоцоор голын нөгөө эрэгт сургуульдаа явах шаардлагагүй болсонд маш их баяртай байна гэжээ. Жаньдигийн шинэ гэр сургуулийн ойролцоо байдаг тул сургууль руугаа алхаж, буцах нь тухтай, аз жаргалтай зүйл болжээ. Жаньди зохиолдоо аав маань биднийг шинэ байшин, шинэ сургууль руу нүүх гэж байна гэж хэлэхэд би итгэсэнгүй. Одоо бид шинэ байшин, шинэ сургууль, шинэ зам, бүх зүйлс гайхалтай боллоо" гэв.

Сургуулийн тоглоомын талбай дээр Пилаван багшийн удирдлаган дор хүүхдүүд уран бичлэг, уран зургийн сэдэв бүтээх уралдаанд оролцож, Хятад-Лаосын төмөр зам болон шинээр баригдсан амар жимэр амьдрах тосгонд хайртай гэдгээ илэрхийлжээ. Руншава хэлэхдээ "Хүүхэд бол улс орны ирээдүй, тэдний уран зураг, уран бичлэгийн бүтээлүүд нь Лаос, Хятадын ард түмний гүн найрамдлын илэрхийлэл юм. Хүүхдүүд шинэ сургуульд шаргуу суралцаж, Лаос, Хятадын найрамдалт харилцааг үеийн үед өвлүүлэн үлдээнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл