solongonews
Хятадын эдийн засгийн давуу тал улам тодорхой болж байна
2023-12-27 12:18
Хятадын Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төв 12-р сарын 25-ны өдөр Бээжинд ”Хятадын хөгжлийн тайлан 2023”-ыг нийтэлж, Хятадын эдийн засгийн хөгжлийн олон давуу талыг системтэйгээр танилцуулсан байна

        Хятадын Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төв 12-р сарын 25-ны өдөр Бээжинд "Хятадын хөгжлийн тайлан 2023"-ыг нийтэлж, Хятадын эдийн засгийн хөгжлийн олон давуу талыг системтэйгээр танилцуулсан байна. Тайланд өрсөлдөх хүчин чадвартай эдийн засгийн давуу тал улам тодорхой болохын хэрээр Хятадын эдийн засгийн хөгжлийн чухал давуу тал болж, эдийн засгийн инноваци, хөгжлийн олон салбарыг ахиулсан юм. Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн системд гүн гүнзгий нэвтэрч, гадаадад нээлттэй байдлаа тасралтгүй өргөжүүлж, хөрөнгө оруулалтын олон боломж, хөрөнгө оруулалтын өгөөж ихтэй байгаа нь дэлхийн олон орны аж ахуйн нэгжүүдийн анхаарлыг ихээхэн татах болжээ. Түүнчлэн Хятад улс нь дэлхийн эдийн засаг худалдааны харилцааг тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэмдэглэсэн байна.

        Хамгийн том үйлдвэрлэгч орон болохын хувьд Хятад улс үйлдвэрлэлийн асар их давуу талтай. Хятад улс бол НҮБ-ын үйлдвэрийн ангилалд бүх төрлийн аж үйлдвэрийн ангилалтай дэлхийн цорын ганц орон юм. Түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн боловсруулах, бөөнөөр үйлдвэрлэх хүртэлх дамжлагад Хятад улс боловсронгуй, өндөр үр ашигтай үйлдвэрлэлийн сүлжээг байгуулжээ. Шинээр хөгжиж буй үйлдвэрлэлийн салбарт, шинэ эрчим хүчээр төлөөлөл болгосон үйлдвэрлэлийн салбар хурдацтай хөгжиж, эдийн засгийн өсөлтийн чухал цэг болсон байна. Шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ 8 жил дараалан дэлхийд тэргүүлж, экспортын хэмжээ хоёр жил дараалан дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл