solongonews
БНХАУ-ын байгуулсан Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлэг ашиглалтад оров
2019-11-22 16:08
БНХАУ-ын байгуулсан Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлэг ашиглалтад оров.

БНХАУ-ын Энх тайван, хөгжлийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр байгуулсан Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлгийн нээлтийн ёслол 11-р сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо болсон байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Сарангэрэл, БНХАУ-ын энх тайван, хөгжлийн сангийн дарга Шюй Жяньгүө нар уг арга хэмжээд оролцсон байна.

Шин Хаймин, энэ жил Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. БНХАУ-ын Энх тайван, хөгжлийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр байгуулсан Монгол Улсын хүүхдийн эмнэлэг өнөөдөр ашиглалтад орлоо. Энэ нь хүүхдийн эмчилгээний чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг ахиулахад хувь нэмэр оруулсан билээ. Хятад улс Монголын эрүүл мэндийн салбарт дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэсэн ажээ.

Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлэг нь нийт 50 ортой байж, ёслолын үеэр Хятадын тал эмнэлгийн хэрэгсэл бэлэглэсэн юм.

 

Зохиогч: АСХАН,ЖАО ЛЭ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл