"Орон зайн технологийг энх тайвнаар ашиглах олон улсын семинар 2020" арга хэмжээ 11-р сарын 18-19-ний өдрүүдэд Бээжинд зохиогдоно. НҮБ-ын Гадаад сансрын асуудал эрхэлсэн газар, Европын сансрын агентлаг зэрэг олон улсын сансар судлалын олон байгууллагын дарга нар янз бүрийн хэлбэрээр баярын цахилгаан ирүүлж, баяр хүргэв.
Тус арга хэмжээний үеэр БНХАУ, АНУ, ЕХ зэрэг талуудын сансрын оройн зайн салбарын академич, эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч нар орон зайн технологи нь эмчилгээ эрүүл хамгаалал, эрүүл мэнд халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг амьжиргааны салбарт хэрхэн ашиглах асуудлаар санал бодлоо солилцох болно.
НҮБ-ын Гадаад сансрын асуудал эрхэлсэн газрын дарга Саймонетта Ди Пиппо баярын цахилгаандаа, орон зайн шинжлэх ухаан болон технологи нь урьд өмнөх аль ч үеэс дутаж болохгүй болсон. Өнөөдөр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх юм бол ирээдүйд оройн зайн технологийг энх тайвнаар ашиглах салбараас үр өгөөжийг нь хүртэх нь мэдээж.
ОХУ-ын ШУА-ийн Био анагаахын асуудлуудыг судлах хүрээлэнгийн захирал Олег Орлов хэлэхдээ, Орон зайн технологийг энх тайвнаар ашиглах олон улсын семинарт оролцох төлөөлөгчид орон зайн шинжлэх ухаан, олон нийтийн эрүүл мэнд, инновац технологи болон бизнесийн боломжийг авч хэлэлцэн, тохиромжтой механизмыг байгуулж, орон зайн технологийг олон нийтийн эрүүл мэндийг баталгаажуулах системд ашиглах тухай зөвшилцөх болно гэжээ.
