Хүүхдээ цэцэрлэгт өгмөөргүй байна...
2015-12-28 18:21
Цэцэрлэг гэдэг үг эрх танхи бяцхан жаалуудыг ээж ааваас нь дутахааргүй хайрлаж асрах гэгээн цагаан үйлстнүүдийн өргөө гэж боддог байлаа. Гэтэл одоо тэр бүх бодол маань эсрэгээрээ. Нялх амьтныг цэцэрлэгийн багш нь “Үхсэндээ уйлсан юм, дуугүй бай муу ... минь” гэх зэргээр элдвээр хашгичин загнаж, бие засахыг хүссэн эрхийн чинээ бяцхан амьтныг угзчин татаж 00-ийн өрөө рүү чирэх нь холгүй бөөн уур уцаар болон явж буй багшийг харсан эцэг эхчүүдийн сэтгэгдлийг уншаад үнэхээр зүрх шимшрэх боллоо.
Том хүү минь хоёр сарын өмнө хоёр ой хүрсэн. Хань бид хоёр энэ л өдрийг удаан хүлээж, хүүгээ албанд нь мордуулах цагийг төсөөлөн тэсч яддаг байлаа. Гэвч цаг нь ирэхэд бүх зүйл эсрэгээрээ болоод хувирчихаад байна. Цэцэрлэг гэдэг үг эрх танхи бяцхан жаалуудыг ээж ааваас нь дутахааргүй хайрлаж асрах гэгээн цагаан үйлстнүүдийн өргөө гэж боддог байлаа. Гэтэл одоо тэр бүх бодол маань эсрэгээрээ.
Нялх амьтныг цэцэрлэгийн багш нь “Үхсэндээ уйлсан юм, дуугүй бай муу ... минь” гэх зэргээр элдвээр хашгичин загнаж, бие засахыг хүссэн эрхийн чинээ бяцхан амьтныг угзчин татаж 00-ийн өрөө рүү чирэх нь холгүй бөөн уур уцаар болон явж буй багшийг харсан эцэг эхчүүдийн сэтгэгдлийг уншаад үнэхээр зүрх шимшрэх боллоо.
Ээж нь хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар очихдоо нууцаар сэм ажиглахад л хүүхдийг нь алгадаж буй багшийг олоод харчихаж. Өөрөөсөө ч харамлаж, хэчнээн шөнө нойроо хагаслан өсгөхдөө өвдчих вий, уйлчих вий гэж хайрлахдаа гар хүрэхээс ч эмээдэг бяцхан үрсийг минь багш нэртэй хэн нэгэн элдвээр хэлж, зодож занчиж байхыг би хувьдаа харж тэвчихгүй. Тийм л болохоор өнөөх ээж хүүхдээ тэр даруйд нь цэцэрлэгээс нь гаргасан байх юм.
Хэлд ороогүй нялх хүүхдүүд бүр ч хэцүү. Багш нь цэцэрлэг дээрээ хэрхэн зодож, юу гэж доромжилсон талаарх хэчнээн их гомдол зүрхэнд нь хальсан ч эцэг эхдээ хэлж чадахгүй гэж бодохоос өр өвдмөөр.
Миний хүү одоогоор хэлд ороогүй болохоор би энэ жил хүүгээ цэцэрлэгт өгмөөргүй байна. Хүүгээ багш нэртэй тэр уураа барьж дийлдэггүй, түмний бяцхан үрсийг эхээс нь өөрцгүй хайрлахаар тангараг өргөчихөөд нялх үрсийн нулимсаар ажлаа хийдэг хүнд хүүхдээ даатгамааргүй байна.
Цэцэрлэг үнэхээр хомс, цөөдөөд байгаагаас цэцэрлэгийн ачаалал ихсэж, улмаар нэг ангид 40-60 хүүхэд явж байна. Тэнд ажиллах боловсон хүчин нь цөөдөөд ажлаа дийлэхээ больсноос ийнхүү цэцэрлэгийн багачууд хохироод байна уу. Уг нь хичээлийн шинэ жил эхлээд хэдхэн хонож байгаа шүү дээ. Гэтэл ийм баргар мэдээ дуулсан болохоор ачаалалдаа бус ажлын хариуцлага, сэтгэл, хайр цэцэрлэгийн багш нарт дутаад байна гэж ойлгох боллоо.
Үнэхээр цэцэрлэгийн багш болж чадахгүй л юм бол бусдын үрсийг тамлан зовоох хэрэг юу байна. Тэрний оронд өөрийн хүссэн мэргэжлээрээ ажиллаад бусдадаа зайгаа тавиад өгсөн нь дээр шүү дээ.
Ийм л болохоор би хүүхдээ цэцэрлэгт өгмөөргүй байна...
Харин “Монголжингоо”-гийн ээж нар маань юу гэж бодож байна вэ.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
