Хятад, Төв Азийн таван оронтой дипломат харилцаа тогтоосноос хойш 30 жилийн хугацаанд Төв Азийн таван оронтой хийсэн худалдааны нийт хэмжээ 100 гаруй дахиар нэмэгдэж, Төв Азийн таван улстай хийсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 14 тэрбум ам.доллароос давсан байна.
2022 он нь Хятад улс Төв Азийн таван оронтой дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Хятад-Төв Азийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум энэ сарын 17-ны өдөр видео хэлбэрээр зохиож, Хятадын Худалдааны яамны дарга Ван Вэньтао уг хурлаар илэрхийлсэн байна.
Ван Вэньтао хэлэхдээ "Хятад улс Төв Азийн таван орон дипломат харилцаа тогтоосноос хойших 30 жилийн хугацаанд Хятад улс эдийн засаг худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, баялаг агуулгатай, эрч хүчтэй, харилцан ашигтай эдийн засаг худалдааны харилцаа тогтоож, хамтын ажиллагааны бат бөх, бодит үр дүнд хүрсэн. Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хүрээ тасралтгүй өргөжиж, хэд хэдэн томоохон төсөл амжилттай хэрэгжиж, Төв Азийн орнууд аж үйлдвэрээ өөрчлөн шинэчилж, ард иргэдийн амьжиргааг сайжруулахад тус дэм үзүүлэх тал дээр хичээсэн байна".
Мөн Ван Вэньтао "Худалдааны яам таван орны эдийн засаг, худалдааны яамтай хамтран дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан хамтын ажиллагааны хэтийн төлөвлөгөөг гаргаж, хамтын ажиллагааг сайжруулан бэхжүүлж, Хятад, Төв Азийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар хичээн ажиллана" гэжээ.
Төв Азийн таван орны төлөөлөгчид эв найрсан харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, цар тахлын эсрэг гар нийлэн тэмцэж, эдийн засгийн сэргэлтийг түргэтгэж, олон талт болон хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд улам их хувь нэмэр оруулах ёстой гэжээ. Таван улс Хятад улстай хамтаар “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт болон бусад орны хөгжлийн стратегийн уялдаа холбоог тасралтгүй бэхжүүлж, хамтын ажиллагааны олон төслийг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, талуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулахад бэлэн байна гэж илэрхийлсэн байна.
Форумын үеэр Хятадын Худалдааны яам болон Төв Азийн таван орны эдийн засаг, худалдааны яам “Хятад-Төв Азийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өндөр чанартай, тогтвортой хөгжүүлэх хамтарсан санаачилга”-г нийтэлж, худалдаа, хөрөнгө оруулалт, дижитал болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай өргөн хүрээний зөвшилцөлд хүрсэн гэж мэдээлэв.
