Хятад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11-р сарын 02-ны өдөр Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын цуврал хуралдаанд оролцон, Тайландад албан ёсны айлчлал хийхээсээ өмнө Тайландын "Иргэний санаа сонин", "Шуурхай мэдээ", "Үндэсний бизнес сонин", "Бангкок пост сонин" зэрэг хэвлэл мэдээлэлд “Хүчээ нэгтгэн зүтгэж, Зүүн Азийн хамтын ажиллагааны сайхан ирээдүйг хамтран цогцлооё " сэдэвт гарын үзэг бүхий нийтлэл гаргасан байна.
Нийтлэлд: Зүүн Ази бол бидний хамтын гэр орон, Зүүн Азийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, Хятад-АСЕАН-ын хамтын ажиллагаа эрч хүч, амьжиргааны хүчээр баялаг буйд миний бие маш баяртай байна.
Зүүн Азийн хамтын ажиллагаа, хөгжлийн явцаас зарим урам зоригийг авч болно. Тухайлбал:
- Энх тайван, тогтвортой байдлыг хадгалах нь хөгжил цэцэглэлтийг баталгаажуулж чадна.
- Нээлттэй байлгаж, хамтран ажиллах нь харилцан ашигтай хамт амжилтад хүрэхийг баталгаажуулж чадна.
- Хүмүүнлэгийн салбарын солилцоог эрчимжүүлбэл улам дотно болж чадна.
- Зөвшилцөн хэлэлцвэл нийтлэг ойлголтоо улам төвлөрүүлж чадна гэж тэмдэглэжээ.
Нийтлэлийн төгсгөлд: Шинэ эринд бид Хятад Тайландын найрамдлыг бэхжүүлэн, Зүүн Азийн хамтын ажиллагааны ирээдүйг хамтран цогцлооё гэсэн байна.
