solongonews
Олон орнуудад түгсэн монгол сурвалж бичгийг цуглуулан хэвлүүлж байна
2019-11-15 15:47
Олон орнуудад түгсэн монгол сурвалж бичгийг цуглуулан хэвлүүлж байна.

Монгол сурвалж бичиг бол монголчуудын оюуны буюу түүхийн хамгийн баян сан юм. Тэр нь хэдэн мянган жилийн хугацааны монголчуудын хэл соёл, зан заншил, шашин шүтлэг, аж амьдрал зэрэг бүх талын соёлыг ачаалж ирснээрээ монгол судлалын үндэс суурь болсон байна. Гэсэн хэдий ч түүхийн олон талын шалтгаанаас болоод монгол сурвалж бичиг нь дэлхийн бусад орнуудаар их хэмжээгээр түгж, эдгээрийг цуглуулан судлах нь олон үеийн монголч эрдэмтдийн хүсэл мөрөөдөл болсон байна.

“Бүс ба зам” дагуух орнуудад хадгалагдаж байгаа монгол сурвалж бичгийн олон улсын эрдэм шинжилгээний хурал 11-р сарын 02-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулагдаж, “Бүс ба зам” дагуух орнуудад хадгалагдаж байгаа монгол сурвалж бичгийн фото хэвлэлийн цуврал-дэлхийд түгсэн монгол судар номууд “Бүс ба зам” дагуух орнуудад хадгалагдаж байгаа монгол сурвалж бичгийн судалгааны цуврал номын хадаг сөхөх ёслол болсон нь монголч эрдэмтдийн олон жилийн хүсэл хүлээлтийг биелүүлж, монгол сурвалж бичгийн судалгааны шинэ түүхийг бичсэн байжээ.

“Бүс ба зам” дагуух орнуудад хадгалагдаж байгаа монгол сурвалж бичгийн фото хэвлэлийн цуврал-дэлхийд түгсэн монгол судар номууд, “Бүс ба зам” дагуух орнуудад хадгалагдаж байгаа монгол сурвалж бичгийн судалгааны цуврал номын редакторлан хэвлүүлэх ажлыг Олон улсын монгол сурвалж бичгийн судлалын төвөөс санаачлан зохион байгуулж, Хятадын Ардын Их Сургуулийн сонгодог судлалын дээд сургуулийн Ойрд судлал Тод үсгийн судлалын төв, Өвөр Монголын цөөн тоот үндэстний эртний сурвалж бичиг болон “Гэсэр”-ийг цуглуулан судлах газар, Төвийн Үндэстний Их Сургуулийн цөөн тоот үндэстний хэл утга зохилын дээд сургуулийн монгол хэл утга зохилын салбар, Унгар улсын шинжлэх ухааны академийн дорно дахины гар бичмэлийн хүрээлэн зэрэг албан байгууллага, их дээд сургуулийн дэмжлэгийг хүртсэн байна.

Дэлхийд түгж байгаа монгол сурвалж бичгийн ихэнх хэсэг нь “Бүс ба зам” дагуух орнуудад хадгалагдаж бий юм. Эдгээр номуудыг ашиглан судалгаа хийх нь монгол судлал төдийгүй хүн төрөлхтний соёлын солилцооны түүхийг судлахад ч маш их ач холбогдолтой билээ. Дарга Ши Жиньдиний “Бүс ба зам” санаачилга зам дагуух орнууд болон бусад орнуудад мэдрэгдэн зөвшөөрөхийн улмаар “Бүс ба зам” дагуух орнуудын соёлын солилцоо, хамтын ажиллагаа шинэ эрин үеийг угтаж, дэлхийн монгол сурвалж бичгийн цуглуулан судлах ажилд олдошгүй завшаан олгосон байна.

- Өнөөдрийн олны анхаарлыг татаж байгаа “Бүс ба зам” дагуух орнуудад хадгалагдаж байгаа монгол сурвалж бичгийн фото хэвлэлийн цуврал-дэлхийд түгсэн монгол судар номууд нь зөвхөн Унгар болон Чех улсын бодь болно. Нийт 6 дэвтэр бол уран зохиол, түүх, эм эмнэлэг, шашин шүтлэг зэрэг олон агуулгыг хамарсан зуу гаруй судар бичгийг багтаасан хэмээн тус цуврал номын ерөнхий редактор, Төвийн Үндэстний Их Сургуулийн профессор Маянгад Эрдэмт танилцуулж байлаа. Мөн тэрээр:

- Тус номыг хэвлүүлэх бол урт хугацааны том ажил байж, тухайн орны эрдэмтэд голчлон оролцож, олон улсын монгол судлалын нэр хүндтэй эрдэмтдийн хамт зөвлөн ажиллаж болно гэв.

- Энэхүү удааны хэвлэгдсэн ном бол зөвхөн дэлхийд түгсэн монгол сурвалж бичгийг цуглуулан хэвлүүлэх ажлын эхлэлт мөн. Бусад орны музей, номын сан, сүм хийдэд хадгалагдаж байгаа монгол сурвалж бичгийг уул эхээр нь хэвлүүлэх ажил бол маш чухал ач холбогдолтой хэмээн Монгол Улсын ШУА-ийн түүх, антропологийн газрын захирал, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун хэлсэн байлаа.

Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч, мөн “Бүс ба зам дагуух орнуудад хадгалагдаж байгаа монгол сурвалж бичгийн фото хэвлэлийн цуврал-дэлхийд түгсэн монгол судар ном”-ын Унгар улсын бодийн редактор Агинас:

- Унгарт хадгалагдаж байгаа монгол ном судрын эмхтгэл дэлхий даяар дархан, олны хүртээл болсонд баяртай байна.1929-1930 оны үеэр, бидний судлаачид Хятадад хээрийн шинжилгээ хийж, монгол, хятад, манж үсгийн олон судар бичгийг цуглуулан аваачсан байна. Өнөөдөр манай шинжлэх ухааны академи нь дорно дахны гар бичмэлийн санг байгуулсан гэсэн байлаа.

-50 бодь номын Герман болон Польш улсын бодийг одоо яг хэвлэлтэд дэвшүүлээд байна. Европоор гол болгосон 40-50 гаруй орнуудад хадгалагдаж байгаа монгол сурвалж бичгийг бүхнийг хэвлүүлэхээр бид зүтгэж байна. Үүний зэрэгцээ тухайн орны монгол судлалын байдлыг ч танилцуулах учир монгол сурвалж бичгийн судалгааны түүхэнд маш чухал ач холбогдолтой байх нь мэдээж гэж Маянгад Эрдэмт профессор танилцуулсан байлаа.

Зохиогч: ШЯН ЧҮНЬ, ШЮ ХУА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл