1 дүгээр сарын 22-ны үдээс хойш ӨМӨЗО-ны УТЗЗ-ийн XI удаагийн хорооны IV чуулганд оролцож байгаа гишүүд ӨМӨЗО-ны УТЗЗ-ийн XI удаагийн хорооны Байнгын хорооны ажлын тайлан болон санал зөвлөгөөний ажил байдлын тухай тайланг хянан зөвлөжээ.
УТЗЗ-ийн гишүүд Байнгын хорооны ажлын тайланг хянан зөвлөх тухай санал нэгтэй байгаа бөгөөд тайлан нь дайчлан дагуулахыг чангатган, зөв оновчтой улс төрийн чиглэлийг баримтлах, санал зөвлөгөө өгөхөө гүнзгийрүүлэх, Өвөр Монголын бүтээн байгуулалтад бүх хүчээр үйлчлэх, идэвхтэйгээр төрийн зөвлөлд оролцон төрийн явдлыг зөвлөх, ӨМӨЗО-ны өөрчлөлт хөгжилд хүчин чадлаа өргөх, ардчилсан хяналт тавьж үүрэг тушаалаа хянамгай гүйцэтгэх, эв нэгдлийг чангатган, Өвөр Монголын эв нэгдлийг нягтруулах, үйлчилгээгээ сайжруулан, улс төрийн зөвлөгөөний бүх үүрэг тушаалаа гүйцэтгэсэн үр бүтээлээ дээшлүүлэх зэрэг 6 талаар ӨМӨЗО-ны УТЗЗ-ийн XI удаагийн хорооны 2015 оны гол болох ажлыг эргэцүүлэн дүгнэж, амжилт бүтээлээ нотолж, дутуу болон орхигдсон талаа илрүүлэн гаргажээ. 2016 он бол “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний анхны жил болно. УТЗЗ-ийн гишүүд гол ажлын эргэн тойронд идэвхтэй ажиллаж, Өвөр Монголын хөгжлийн байдалд сайн үйлчилж, инновацийг баримтлан, гишүүдийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэх арга зам жил ирэх тусам сайжирч байгаа тал дээр үүрэг чадавхын төлөвлөлтийг чангатган, улс төрийн зөвлөгөөний үүрэг хариуцлагаа гүйцэтгэх бодит үр дүнг батална гэжээ.
Санал зөвлөгөөний ажил байдлын тухай тайланг хянан зөвлөх үед гишүүд урамшин зоригжиж байлаа. Тайланд дурдсан “Санал зөвлөгөөний агуулга баялаг бөгөөд бодит талыг эрхэмлэв”, “Дурдсан санал зөвлөгөө нь тодорхой бөгөөд хэрэгжүүлүүштэй” гэсэн тоочилт нь гишүүдийн санал зөвлөлөөр дамжин үүрэг хариуцлагаа үргэлжлүүлэн гүйцэтгэхэд итгэл олгожээ. 2016 онд үргэлжлэн хичээж, тал бүрээр өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, хуулиар орноо засах зэрэг талаар, санал зөвлөгөөний чанараа тасралтгүй дээшлүүлж, арга бодлогоо чанаржуулах, өөрчлөлтөд арга бодлогоо дэвшүүлэх, хөгжилд хүч чадлаа нэмэрлэж, баттай үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, хөгжсөн Өвөр Монголыг бүтээн байгуулахад шинэ хувь нэмэр үзүүлнэ гэж тус тус саналаа ярьж итгэл зоригоо илэрхийлэв.
