solongonews
Энэ онд Хятад улсад 51 тэрбум ам.доллараар төмөр зам барина
2016-09-09 10:54
Энэ онд ”Чайнэ реилвэй” /China Railway/ корпораци төмөр зам барих ажилд 345,4 тэрбум юань /51,71 тэрбум доллар/ зарцуулна гэж тус корпорацийн илтгэлд дурдсан байна.

    Эхний хагас жилд төмөр зам барихад зориулж 264,6 тэрбум юань /39,62 тэрбум ам.доллар/ зарцуулснаар төлөвлөгөө биеллээ гэж илтгэлд дурдсаныг “Цинжи цанькао бао” сонинд иш татаж мэдээлжээ.

 

   Төмөр замын салбарыг хөгжүүлэхэд нийт 3,8 их наяд юань буюу 577 тэрбум ам.доллар зарцуулна гэж Хятадын Засгийн газрын XIII таван жилийн /2016-2020/ төлөвлөгөөнд тусгасан байна. 2020 он гэхэд Хятадын төмөр замын нийт урт 150 мянган километрт хүрэх юм байна. Одоогоор энэ тоо 120 мянган километр байгаа юм.

Төмөр зам бол Хятадын зам тээврийн гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд 2015 онд тус улсын төмөр замаар 2,5 тэрбум зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оныхоос арван хувиар давсан үзүүлэлт юм.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://henan.china.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл