Хятадын Төв телевизийн цагаан сарын концертын сахиус “Кан Кан”
2016-01-22 10:16
Хятадын төв телевизийн цагаан сарын концертын сахиус “Кан Кан”-ыг албан ёсоор нийтлэв.
Хятадын төв телевизийн /CCTV/ MicroBlog 1 дүгээр сарын 21-ний өдөр мэдээлснээр төв телевизийн 2016 оны гал бичин жилийн цагаан сарын концертын сахиус /бэлэг тэмдэг/ “Кан Кан”-ыг албан ёсоор нийтлэв.

“Кан Кан” хэмээх бичний зургийг Хятадын хамгийн дээд түвшний уран зураач, Бээжингийн Олимпийн наадмын сахиус “Фү Ва”-гийн дизайнер Хань Мэйлинь бүтээж, Хятадын уламжлалт усан будгийн зургийг ашиглан сармагчны ухаалаг сэргэлэн онцлогийг тодруулсан байна. Цагаан сарын концертын түүхэн дэх хоёрдогч сахиус болсон Кан Кан нь ямар агуулга хэлбэрээр цагаан сарын концертод оролцох талаар одоохондоо нууц байсаар...

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : cnr.cn
Дэлгэрэнгүй үзэх
