solongonews
Хиймэл оюун ухаан технологийн гол сэдэвт цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-11-02 10:33
Хиймэл оюун ухаан технологийн гол сэдэвт цэцэрлэг ашиглалтад орлоо.

Хятадын Бай Дү компани болон Бээжин хотын Хай Дянь дүүрэг хамтран ажиллаж, хиймэл оюун ухаан технологийн сэдэвт цэцэрлэгийг бүтээн байгуулсан бол 11-р сарын 01-ний өдөр албан ёсоор ашиглалтад орсон байна.

Хотын иргэд энэхүү цэцэрлэгт хиймэл оюун ухаан технологийг биеэрээ мэдрэх боломжтой юм. Цэцэрлэгийн ухаалаг замаар аялахад нүүр унших технологийг дамжин өөрийн хэдэн км явсан, хэр их энерги зарцуулсан зэрэг мэдээллийг авдаг байна. Алхаад ядарвал автомат автобусанд сууж, цэцэрлэгийн өнгө үзэмж сонирхож болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл