“Торгон замын уянга” Өвөр Монголын олон улсын найрал дууны наадмын нээлт
2017-08-17 10:26
XIV удаагийн ӨМӨЗО-ны Тал нутгийн соёлын наадмын нэг агуулга болох “Торгон замын уянга” Өвөр Монголын олон улсын найрал дууны наадмын нээлтийн ёслол 2017 оны 8-р сарын 16-ны орой Хөххотын Улаан Театрт болсон байна.
Нээлтийн ёслол нь ӨМӨЗО-ны Үндэстний соёл урлагийн театрын Монгол үндэстний залуу найрал дуучдын “Нар мэт мандах”, “Монгол гутал” гэсэн хоёр дуугаар эхэллээ. Түүнчлэн Оросын Буриад, Америк, Мексик, Португал, Унгар, Морокко, Монгол зэрэг улс орон болон Хонгконг хотоос хүрэлцэн ирсэн найрал дууны дуучид бүгд тоглолт үзүүлсэн байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
