Синьхуа агентлагийн мэдээ: XIII сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн орон тоог тогтоох, төлөөлөгчдийг сонгох тухай тогтоолын төслийг 8-нд XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганаар хянан хэлэлцүүллээ. Уг төсөлд XIII сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчдийг 2018 оны 1 дүгээр сард сонгоно гэжээ.
Үндсэн хууль болон холбогдох хууль заалтын дагуу XII сонгуулийн БХАТИХ 2018 оны 3 дугаар сард бүрэн эрхийн хугацаа нь дуусна. XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганаас XIII сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн орон тоо, тэднийг сонгох тухай шийдвэр гаргана. Үүнд холбогдуулан БХАТИХ-ын байнгын хорооны дарга нарын хурлаас уг асуудлаар тогтоолын төсөл гаргаж, XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганд өргөн барьж хянан хэлэлцүүлж байна.
Төсөлд дурдахдаа, XIII сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн тоог 3000 хүнээс давуулахгүй. Муж, ӨЗО, шууд харьяа хотын төлөөлөгчдийн тоо XII сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн тоотой адилхан байх ёстой гэжээ.
