solongonews
Түүхэн дэх энэ өдөр
2017-07-08 22:16
2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Улсын зэрэглэлийн биет бус соёлын өв манхан аялгууны урлагийг дэлгэн үзүүлсэн анхны кино болох “Манхан аялгуу” киноны зураг авалтын нээлтийн ёслол Хөххотод болсон.

“Манхан аялгуу”-г Өвөр Монголын кино групп болон Зүүнгар хошууны намын хорооны Суртал ухуулах хэлтэс хамтран үйлдэв.

“Манхан аялгуу” нь бусад мжу хотоос ирсэн залуу Ли Хэчин баруунш аялж ааваа хайсан түүхээр сэдэв болгож, Ли Хэчин болон Наранхуарын дурлалын тээхээр гол сэдэв болгож, улсын зэрэглэлийн биет бус соёлын өв манхан аялгууны урлагийн бүтээгдсэн үйл явцыг илтгэж, манхан аялгууны урлагийн ид шидийг дэлгэн үзүүлжээ. Тэр нь ил тод үндэстний онцлог ба орон нутгийн онцлогтой. Үүний зэрэгцээ тус кино нь Бадралт төрийн үеийн Чин улсын засгийн ордон Ордост их хэмжээгээр атар хагалбарласан хэрэг явдлаас түүхэн үзэгдэл болгож, Ордосын өндөрлөг дээр үүссэн дугуйлангийн хөдөлгөөнийг дэлгэн үзүүлж, Монгол, Хятад хоёр үндэстний ард түмний эв нэгдлийг магтан дуулав.

Манхан аялгуу нь Зүүнгар орны өвөрмөц соёл урлагийн хэлбэр болно. Ордос Монгол үндэстний богино аялгууны ардын дуугаар гол болгож, манхан дууны онцлогийг шингээсэн байна. Дууны үг нь хятад хэлээр голлодог боловч монгол хэлний үгсийн санг шингээж, хоёр төрлийн хэв намбатай яруу аялгууг харилцан уялдуулж, хоёр үндэстний үг хэлийг хослуулан хэрэглэдэг юм. Зүүнгар хошуу үүнээс үүдэн “Дундад улсын ардын урлаг манхан аялгууны нутаг” хэмээн нэрлэгджээ. 2008 онд ардын урлаг манхан аялгууг улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн нэрийн жагсаалтад жагсжээ.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://www.nmgnews.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл