
1966 онд байгуулагдсан Олон улсын эрдэнэ шиш, улаан буудай сайжруулах төв нь олон улсын хөдөө аж ахуйн судалгаа, сургалтын байгууллага бөгөөд одоогоор дэлхийн хөгжиж буй орнуудад тариалж буй эрдэнэ шиш, улаан буудайн бараг тал хувь нь тус төвийн үр хөврөлөөс бүрдэж байна.

Хятад улс 1974 онд Олон улсын эрдэнэ шиш, улаан буудай сайжруулах төвтэй судалгааны түншлэл байгуулснаас хойш Хятадын 20 гаруй байгууллага үр хөврөлийн солилцоонд оролцож, Хоёр тал хамтран Хятадын 5000 гаруй шинжлэх ухааны судлаач, аспирант оюутнуудыг сургаж, дэлхийн туршлагыг Хятадын хөдөө аж ахуйн хөгжилд хүргэсэн юм.

Тус төвийн Мексик дэх төв оффист өдгөө Хятадын 2 шинжлэх ухааны судлаач, Хятад солилцооны хэд хэдэн эрдэмтэн ажиллаж байгаа нь Хятадын хүнсний аюулгүй байдлын арга замыг дэлхий нийтэд буцааж өгч гаа явдал юм. Тус төвийн статистик мэдээгээр Хятад улс үр тарианы төрөл зүйлийн агуулахад зориулж олон мянган улаан буудайн үр хөврөлийн нөөцийг хангав.

2000 оноос хойш Хятадад тарьсан улаан буудайн 26 хувь нь төвийн сорттой холбоотой юм. Хоёр талын үржүүлсэн эрдэнэ шишийн 13 шинэ сортыг Балба болон бусад оронд тариалж, орон нутгийн үр тарианы үйлдвэрлэл, орлогыг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлсэн байна.

