solongonews
Чүнчин Бээжингийн хооронд хурдны галт тэрэг явж эхлэв
2015-01-02 21:09
Чүнчин Бээжингийн хооронд хурдны галт тэрэг явж эхэлсэн нь Чүнчин Бээжингийн хооронд зорчих хугацааг 12 цагаар богиносгожээ.

        2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 7 цаг 58 минутад Чүнчингээс Бээжин хүрэх G310-р хурдны галт тэрэг Чүнчингийн хойд өртөөнөөс хөдөлж, зам дагуу 16 өртөөнд зогсож, Бээжингийн баруун өртөөнд иржээ. Ингэснээр Чүнчин Бээжингийн хооронд зорчих хугацааг 12 цагаар богиносгожээ.
2009 оноос хойш Чүнчин Бээжингийн галт тэргэнд долоон жил ажиллаж байгаа 25 настай Линьли хэлэхдээ: -Урьд нь Чүнчингээс Бээжин хүрэхэд 24 цаг аялан хонож хүрдэг байсан бол одоо 12 цаг яваад л хүрдэг болсон нь зорчигчдод төдийгүй бидний ажлыг ихээр хөнгөвчиллөө гэж ярилаа. 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : ХОУА
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл