solongonews
Хятадын аж үйлдвэрийн мэдээллийн аюулгүй байдлын зах зээл маш их өргөжив
2020-12-05 21:26
Хятадын аж үйлдвэрийн мэдээллийн аюулгүй байдлын зах зээл маш их өргөжиж байна.

     Бээжин хотноо болсон 2020 оны Хятадын аж үйлдвэрийн мэдээллийн аюулгүй байдлын бага хурал 12-р сарын 04-ний өдөр "Хятадын аж үйлдвэрийн мэдээллийн аюулгүй байдлын салбарыг хөгжүүлэх тухай цагаан ном (2019-2020 он)"-ыг нийтэлж, Хятадын аж үйлдвэрийн мэдээллийн аюулгүй байдлын зах зээлийн ерөнхий хэмжээ 2020 онд 12 тэрбум 281 сая юань болох төлөөлөлтэй байна гэж илэрхийллээ.

   Эрчим хүч, зам тээвэр, цахилгаан эрчим хүчний салбарт үйлдвэрлэлийн автоматжуулалт, мэдээллийн системийг ашиглах болсноор үйлдвэрлэлийн ухаалаг тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн хэрэглээ, өгөгдөл, системийн ашиглалт, засвар үйлчилгээ интернэтэд өргөн холбогдох болсон байна. Энэ нь аж үйлдвэрийн мэдээллийн аюулгүй байдалд анхаарал хандуулах болсон төдийгүй, холбогдох зах зээлийг тэлэн өргөжүүлэв.

   Хурлаар нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2019 онд Хятадын аж үйлдвэрийн мэдээллийн аюулгүй байдлын салбарын цар хүрээ 9 тэрбум 974 сая юань байсан бол 2020 онд энэ хэмжээ нь 12 тэрбум 281 сая юань болж өсөх төсөөлөлтэй байна.

   Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны Мэдээллийн технологийн хөгжлийн газрын орлогч дарга Ван Жяньвэй уулзалтын үеэр:

- Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам нь аж үйлдвэрийн хяналтын аюулгүй байдлыг хамгаалах барилга байгууламж, аж үйлдвэрийн мэдээллийн ангилал, ангиллын удирдамжийг хэрэгжүүлэх тодорхойлолт зэрэг гол стандартуудыг батлан боловсруулах ажлыг түргэсгэж, үйлдвэрлэлийн өгөгдлийн аюулгүй байдал, харилцан үйлчлэх, хуваалцахад тус дэм үзүүлнэ. Үүний зэрэгцээ аж үйлдвэрийн мэдээллийн аюулгүй байдлын орчныг сайжруулж, аж ахуйн нэгж, аж үйлдвэрийн хяналтын систем үйлдвэрлэгчид, аюулгүй байдлын компаниудыг хамтарсан судалгаа, нэгдсэн программ хийхийг уриалж, туршилтын ажлыг өргөжүүлнэ гэж мэдэгдлээ.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл