ӨМӨЗО-ы импорт, экспортын нийт хэмжээ эхний таван сард 54 тэрбум 600 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.6 хувиар (доорх мөн адил), улсын гадаад худалдааны өсөлтийн хурдаас 4.3 пунктээр өндөр байна. Үүний дотор экспорт 24.01 тэрбум юань болж, 31.3 хувиар, импорт 30.59 тэрбум юаньд хүрч, 1.3 хувиар өссөн байна хэмээн Сэтгүүлч Хөххотын Гаалийн газраас мэдээллээ.
Худалдааны аргын үүднээс авч үзвэл, ерөнхий худалдааны импорт экспортын эзлэх хувь аажмаар нэмэгдэж байна. Эхний таван сард ерөнхий худалдааны импорт экспортын хэмжээ 38 тэрбум 140 сая юаньд хүрч, 15.6 хувиар нэмэгдэж, өөртөө засах орны импорт, экспортын нийт үнийн дүнгийн 69.9 хувийг эзэлж байна. Худалдааны орнуудын үүднээс авч үзвэл, “Бүс ба Зам” дагуух орнууд, RCEP-ийн гишүүн орнууд, АСЕАН, Европын холбоонд хийсэн импорт, экспортын хэмжээ 31.14 тэрбум, 15.49 тэрбум, 6.15 тэрбум, 3.78 тэрбум болж, тус тус 11.8 хувь, 41.3 хувь, 58 хувь өссөн бөгөөд өсөх хандлага сайн байна. Хувийн аж ахуйн нэгжийн гол хүчний үүрэг улам бүр нэмэгдэж байна. Эхний таван сард хувийн аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 36 тэрбум 630 сая юаньд хүрч, 18.8 хувиар нэмэгдэж, өөртөө засах орны импорт экспортын нийт үнийн дүнгийн 67.1 хувийг эзэлж байна. Импорт экспортын гол нэрийн бараа илт нэмэгдэв.Үүний дотор эхний таван сард механик болон цахилгаан бараа бүтээгдэхүүний экспорт 4 тэрбум 160 сая юань, төмөр хайлш 1 тэрбум 400 сая юань, газрын ховор элемент, тэдгээрийн бүтээгдэхүүн 900 сая юань, Боловсроогүй хөнгөн цагаан, хөнгөн цагаан бүтээгдэхүүн 850 сая юань болж, тус тус 69.1 хувь, 354.1 хувь, 121.2 хувь, 145.2 хувь өссөн байна. Мөн хугацаанд импортын нүүрс 5 тэрбум 350 сая юань, бордоо 940 сая юаньд хүрч, 35.5 хувь , 52.5 хувиар тус тус өссөн байна. Бүс нутгийн бүх аймаг хотуудын дунд Баяннуур хотын импорт, экспортын хэмжээ 12 тэрбум 600 сая юаньд хүрч, нэгдүгээрт орсон байна. Бугат, Хөххот, Ордос хотууд 9.19 тэрбум юань, 8.19 тэрбум юань, 6.2 тэрбум юанийн импорт, экспортын орлоготойгоор дагажээ.
Хөххотын Гаалийн газрын хийсэн дүн шинжилгээгээр энэ оны 03-р сараас 05-р сар хүртэлх хугацаанд өөртөө засах орны гадаад худалдааны импорт экспортын хэмжээ 3 сар дараалан сарын өсөлтөд хүрч, ялангуяа 04, 05-р сард гадаад худалдааны импорт, экспорт өмнөх оны мөн үеийнхээс 34.2 хувь, экспорт 31.1 хувиар тус тус өссөн нь гадаад худалдааны жилийн туршид тогтвортой, эрүүл өсөх сайн үндэс суурийг тавьсан юм.
