solongonews
2021 оны 10-р сард үйлдвэрээс гарсан үнэ өмнөх оны мөн үеийнхээс 13.5% өсөв
2021-11-10 19:49
2021 оны 10-р сард үйлдвэрээс гарсан үнэ өмнөх оны мөн үеийнхээс 13.5 хувь өсөв.

2021 оны 10 дугаар сард бүх Хятадын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрийн үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувь, өмнөх сарынхаас 2.5 хувь өсөв. Аж үйлдвэрийн салбарын худалдан авах үнэ өмнөх оны мөн үеэс 17.1 хувь, өмнөх сарынхаас 2.6 хувиар өссөн байна. 01-ээс 10-р дугаар сард аж үйлдвэрийн салбарын үйлдвэрийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс дунджаар 7.3 хувь өсөж, аж үйлдвэрийн салбарынхны худалдан авах үнэ 10.1 хувиар өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрийн үнийн хувьд, үйлдвэрлэлийн хэрэгслийн үнэ 17.9 хувиар өссөн нь аж үйлдвэрийн салбарын үйлдвэрийн үнийн ерөнхий түвшнийг бараг 13.36 нэгжээр өсгөсөн байна. Амьжиргааны материалын үнэ 0.6 хувиар өссөн нь аж үйлдвэрийн салбарын үйлдвэрээс гарсан үнийн ерөнхий түвшинг бараг 0.15 нэгжээр өсгөсөн байна.   

Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл