solongonews
Олон улсын Fashion яармаг тун удахгүй болно
2014-10-22 17:01
“Хоёр дахь удаагийн Ү Ханы олон улсын Fashion яармаг 2014” энэ оны 11-р сарын 13-16-ны өдрүүдэд Ү Ханы олон улсын үзэсгэлэнгийн төвд зохиогдоно.

        “Хоёр дахь удаагийн Ү Ханы олон улсын Fashion яармаг 2014” энэ оны 11-р сарын 13-16-ны өдрүүдэд Ү Ханы олон улсын үзэсгэлэнгийн төвд зохиогдохоор болжээ. Тус яармаг нь “Хятадын мөрөөдөл, Ү Ханы мөрөөдөл, аз жаргалтай Ү Ханы Fashion амьдрал” гэх уриан доор явагдах юм байна. Тус Яармагийн бүх талбай нь 50 мянган квдрат метр, яармагт оролцох аж ахуй нэгжүүд 780 орчим, яармагт оролцох нийт хүний тоо 300 мянгад хүрэхээр төлөвтэй байна.

        Эх сурвалжаас үзэхэд уг яармагаар зохиогдох үйл ажиллагаа тодорхой байгаа бөгөөд Хятадын маалингын аж үйлдвэрийн холбооны жил бүрийн бага хурал, 2015 оны БНХАУ-ын маалинган нэхмэлийн бүтээгдэхүүний чиг хандлагын бага хурал, Хятадын маалинган аж үйлдвэрийн чуулган, БНАУ-ын маалингын нэрт бүтээгдэхүүний дуудлага худалдаа зэрэг соёлын солилцооны үйл ажиллагаанууд яармагт хамрагдах юм байна.

Бэлтгэсэн:  Шинэцэцэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл